"Playboy" моделийн үхлийн шалтгаан тодорхой болжээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 20

 


Плэйбойн модель Кэйти Мэйн үхлийн шалтгааныг Лос Анжелесийн шүүх эмнэлэг тогтоожээ. Бүсгүйн артерийн судсанд гэмтэл үүссэн тул тэрээр бариачиар бариулж байсан гэнэ.

Кэйтигийн нас барсан бүртгэлийн хуулбарыг TMZ сайт олж авснаар 2-р сард гэнэтхэн талийгаач болсон бүсгүйн үхлийн нууцлаг шалтгаанууд тодорхой болж байна.

Тэрээр зураг авалтын үеэр хүчтэй унасан агаад нуруундаа гэмтэл авчээ. Энэ нь бүсгүйн тархинд очих цусны урсгалыг хаасан нь үхлийг үүтгэжээ.

Снэпчатын хатан хаан тэрээр 7 настай охины ээж байлаа.

Кэйтигийн үхлийг золгүй явдалд тооцсон аж. Тархинд нь цус харвасан тэрээр дөрөв хоног тэсвэрлэсэн ч 34 насандаа хорвоог орхисон юм.

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх