МАН 6, АН 3 дүүрэгт яллаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 24 ・ 1
p1avqbea9s1gup5f1s1sdvl9ae3

Сум дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгууль 19-ний өдөр болсон ч, нийслэлийн хэмжээнд ирц хүрээгүй учраас өчигдөр буюу 23-нд нийслэлд нэмэлт санал хураалт явагдлаа. 19-ний өдөр нийслэлийн иргэдийн 48 хувь  санал хураалтад оролцож, нийслэлийн 152 хорооноос 73 хороо ирцэндээ хүрсэн. Тиймээс сонгуулийн тухай хуулийн дагуу 10 дугаар сарын 23-ны ням гарагт ирц хүрээгүй 79 хороонд нэмэлт санал хураалт явууллаа. Энэ удаад нийт дүнгээр иргэдийн 54 хувь нь саналаа өгч, сонгууль хүчин төгөлдөр боллоо.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 9 дүүргийн Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт МАН, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулжээ.

 

Дүүрэг Нийт мандат Нам Бие даагч
МАН АН Бусад
Багануур 25 25
Багахангай 17 17
Баянгол 41 10 31
Баянзүрх 41 19 22
Налайх 25 21 4
Сонгинохайрхан 41 39 2
Сүхбаатар 35 16 19
Хан-Уул 35 18 15 2
Чингэлтэй 35 30 5
Нийт 295 195 98 2

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 24/

    MAN namiig negent UIH-d gargasan ym chin ITH-n songuulid h bas songoson n mash zuv bn. ardchilsan nam urd tur barisan heden jildee sain bsn bol ard tumen ingej UIH-n songuuliar MAN namiig songohgui bsn shde. unuu margaashiin huuhdiin 20, oyutnii 70g tur tevchih heregtei. daraa n nuhuud ugnu biz de b

    Хариулах