Хамгийн баян Сангийн сайд хүүхдүүдээс 20 мянгыг харамлаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж даапаалав

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 24 ・ 2

Ирэх оны төсөвтэй холбоотой хуулийг чуулганаар хэлэлцэх үеэр С.Чинзориг, Н.Учрал, Д.Эрдэнэбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын гишүүд насны хишиг, хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй.

2017 оны төсвийн төсөлд тэвчиж, шилжүүлж болох зарлагууд байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засч, ахмад настан, хүүхдийн мөнгийг ялгалгүй, шаардлагатай хөрөнгийг олох талаар судлах хэрэгтэй гэж байв. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгийнхэн насны хишиг, хүүхдийн мөнгөнд босго зааж өгсөн нь эдийн засаг хямралтай, хүнд үед хөнжлийн хэрээр хөлөө жийх шаардлагатай байгаа гэх зүйлийг хэлж байв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан” байгуулж гурван тэрбумын зарлага нэмэх бололтой. Ингэж хууль баталж, төсвийн зарлагыг нэмэх шаардлага байна уу гэдгийг тодруулахад, Сангийн сайд төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэж байв.

Уг нь бол төсвийн зарлагыг нэмэхгүй, зардлаа танахаас өөр аргагүй гээд хүүхэд, хөгшдөөс мөнгөө харамлаж байж заавал хэд хэдэн хууль нэмж баталж, мөнгө нэмж батлуулах шаардлагагүй баймаар. Ёстой нөгөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үгийг Б.Чойжилсүрэн сайдад хэлвэл таарахаар байна. Гэхдээ Сангийн сайдынх нь хувиар тэр шүү дээ. Тэрнээс биш түүн шиг баян хүн хаана байна. Ер нь тэгээд манай сангийн сайд хэтэрхий баян болохоор хүмүүсийн зовлонг, тав арван мянган төгрөгний хэрэгцээг мэдэрдэггүй бололтой юм. Тэрнээс биш хүүхдүүдийг заавал алагчлаад, дараагийн сонгуулийн өмнө мөнгө өгвөл ав гээд байхгүй л байлгүй.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 25/

    Хүүхэдгүй юм шиг аашлаж буй дуракууд авгай нартаа" спериал"тавиуулаад сувайруул

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 24/

    Энэ мөнгийг сангийн сайд өөрийн кармаанаасаа өгдөггүй юм.хүүхдийн мөнгө өгөх эх үүсвэргүй болоод л тэр салгаж ойлгоод томорч ярь

    Хариулах