Хадгаламжиндаа мөнгөтэй ч банкинд өртэй гишүүдийг хэн хэн буухиалав

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 24 ・ 5

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шинэхэн гишүүдийн хөрөнгө орлого ил болсон. Тэгвэл гишүүдийн зарим нь 21 компанитай, жилийн 19 сая төгрөгийн орлоготой ч хэдэн зуугаар тоологдох хэмжээний өртэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Тодруулбал 76 гишүүний 18 нь арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад 10 саяаас дээш төгрөгийн өртэй хэмээн мэдүүлсэн байна. Тэгвэл хадгаламжиндаа мөнгөтэй ч өрийн жагсаалтад багтсан гишүүдийг 24 баримтаар хүргэж байна.

 

Баримт 1.  Өртэй гишүүдийг  Б.Батзориг гишүүн нэг тэрбум гаруй төгрөгийн зээлээр тэргүүлж байна. Тэрээр “Худалдаа хөгжлийн банк”-нд нэг тэрбум 866 сая 533 мянган төгрөгийн өртэй аж.

 

Баримт 2. Мөн тэрбээр өөрийн нэр дээрээ нэг ч машингүй гэнэ. Гэхдээ түүний жилийн орлого нь 18 сая 354 мянган төгрөг бөгөөд хувьдаа гурван ч орон сууц эзэмшдэг юм байна.

 

Баримт 3. Ж.Батзандан гишүүн “Голомт”, “Капитал”, “Худалдаа хөгжлийн банк”-нуудаас нийтдээ нэг тэрбум 500 сая төгрөгийн өртэйгээр буухиалав.

 

Баримт 4. Тэрээр 30 сая төгрөгийн жилийн орлоготой, түүнтэй адил хэмжээний хадгаламжтай аж.

 

Баримт 5. Харин Ж.Батзандан гишүүн нэг орон сууцтай хэдий боловч нэг ч машингүй юм байна.Харин түүнд 20-100 хувь эзэмшдэг дөрвөн компани байдаг.

 

Баримт 6. УИХ-ын гишүүн Д.Мурат Хаан банканд 420 сая төгрөгийн өртэйгээр өртэй гишүүдийн жагсаалтыг үргэлжлүүлж байна.

 

Баримт 7. Д.Мурат гишүүн “Эрчимбаян өлгий”, “Жанат”, “Өлгий цемент” зэрэг 7 компанийг 25-100 хувь эзэмшдэг. Эдгээрийн дотроос “Эрчимбаян өлгий” ХХК, “Жанат” ХХК-ийнхаа нэр дээр тэрээр дөрвөн ч тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж.

 

Баримт 8. Тэрээр 35 сая 796 мянга 200 төгрөгийн жилийн орлоготой бөгөөд өөрийнхөө нэр дээр хоёр машинтай аж. Тодруулбал, түүнд “Landcruiser-200”,  “Hummer-H2” зэрэг хоёр ч машин бий гэж мэдүүлжээ.

 

Баримт 9. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хас” банканд 382 сая төгрөгийн өртэйгээр түүнийг удаалж байна.

 

Баримт 10. Тэрээр 14 сая 558 мянган төгрөгийн жилийн орлоготой, хувьдаа 2 орон сууцтай аж. Мөн "Suzuki-Grand Vitara", BMW зэрэг машинтай юм байна.

 

Баримт 11. Өртэй эмэгтэй гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг багтжээ. Тэрээр Капитал банканд 369 сая 600 мянган төгрөгийн өртэй ч хадгаламжиндаа 25 сая 500 мянган төгрөгтэй хэмээжээ.

 

Баримт 12. Түүний жилийн орлого 70 сая 173 мянган төгрөгт эргэлддэг байна. Б.Саранчимэг гишүүний хувьд “Гранд Фиорэ” ХХК, “Жонон Лүндэг” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг юм байна.

 

Баримт 13. Өртэй гишүүдийн жагсаалтад Баян-Өлгий аймгаас сонгогдсон Г.Солтан гишүүн ч багтжээ. Тэрээр Хаан, Голомт банкууд болон Их хүрээ бизнесийн зээлийн төвд нийтдээ 213 сая төгрөгийн өртэй гэнэ.

 

Баримт 14. Түүний жилийн орлого 115 сая бол хадгаламж нь 455 сая төгрөг байдаг аж.

 

Баримт 15. Мөн тэрээр хувьдаа дөрвөн автомашин, “Монгол шаазан”, “Тюльпан” гэх хоёр компанинатай юм байна. Түүнчлэн Г.Солтан гишүүний гэр бүлийнхэн нийт 10 орон сууцтай бөгөөд үүнээс гадна гишүүн өөрийнхөө нэр дээр дахин хоёр ч орон сууцтай гэдэг нь олонд ил болоод байна.

 

Баримт 16. Хэдэн зуугаар тоологдох өртэй гишүүдийн жагсаалтад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 200 сая төгрөгийн өртэйгээр багтжээ.

 

Баримт 17. Тэрээр жилийн 127 сая төгрөгийн орлоготой, 72 сая төгрөгийн хадгаламжтай аж.

 

Баримт 18. “Хишиг Агро” ХХК, “Дорнод гурил” ХХК-ийг эзэмшдэг түүний нэр дээр гурван орон сууц, “Mersedes Benz G-500” загварын нэг автомашин байдаг юм байна.

 

Баримт 19. Тэрчлэн өртэй гишүүдийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар бичигдэж байна. Тэрээр Төрийн банканд 100 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлжээ.

 

Баримт 20. Хувьдаа нэг ч машингүй Х.Нямтайшир гишүүний жилийн орлого нь 29 сая 904 мянган төгрөг бол, хадгаламжаа 15 сая 740 мянган  төгрөгтэй аж. Харин эрхэм гишүүн “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон “Бестдрилинг” ХХК-д хувь эзэмшдэг юм байна.

 

Баримт 21. Архангай аймгийн Засаг даргын албыг хашиж явсан Ё.Баатарбилэг гишүүн өртэй гишүүдийн жагсаалтад ч багтжээ. Тэрээр Төрийн банканд 92 сая 800 мянган төгрөгийн өртэй хэмээн мэдүүлжээ.

 

Баримт 22. Мөн нэг ч машингүй тэрээр хадгаламжиндаа 89 сая 700 мянган төгрөгтэй бөгөөд 207 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ.

 

Баримт 23. Өртэй гишүүдийн буухиаг Ж.Бат-Эрдэнэ гишүүн үргэлжлүүлж байна. Тэрээр Худалдаа хөгжлийн банканд 85 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлжээ. Түүний жилийн орлого нь 187 сая 110 мянган төгрөг бөгөөд хадгаламжиндаа 206 сая 528 мянган төгрөгтэй төдийгүй “Lexus GX-460” маркийн машин хөлөглөдөг аж.

 

Баримт 24. Энэ мэтээр өртэй гишүүдийн жагсаалтад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хас” банканд 10 сая, Н.Оюундарь “Голомт” банканд 60 сая, Н.Амарзаяа Хаан, Хас банк болон Банк бус санхүүгийн байгууллагад нийт 37 сая, Б.Пүрэвдорж “Хас” банканд 10 сая, Н.Учрал 80 сая, А.Чинзориг 64 сая, А.Ундраа 63 сая, Сү.Батболд 26 сая төгрөгийн өртэйгээр багтжээ.

 

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 25/

    Нямтайшир гэж ямар гишүүн байнаа.Бусад нь одоо өртэй банкныхаа төлөө бидний мөнгийг"цуслах
    " шиг болно до яана да

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    Энийг чинь л ийм улсыг л луйварчид гэдэг юм шүүдээ.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 24/

    zochin
    УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд нь өр зээлгүй гэсэн бичиг авдаг биш билүү.Энэ ямар учиртай юм бэ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 24/

    Одоо дор нь өрөө дарцгаана биз.Сайханбилэг ЕС болохын өмнө банкинд тэрбум төгрөгний өртэй байсан.ЕС болоод өрөө бүрэн төлснөөр барахгүй АСЕМ хаус худалдаж авах хэмжээний болж баяжиж таргалсан.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 24/

    Хувьдаа нэг ч машингүй Х.Нямтайшир гишүүний жилийн орлого нь... Ийм гишүүн бас байдаг юм уу?

    1
    Хариулах