Ш.Сайхансамбуугийн охин аавынхаа “Өгөөмөр” гурилыг тарааж УИХ-ын гишүүн болох замаа засаж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 25 ・ 4
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Нарантуулын босс Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу хоёр Завхандаа нэг тойрогт нэр дэвшин санал хуваагдаж ялагдсан. Ах дүү хоёрыг нэг тойрогт санаатай тааруулсан хүн нь “хорчин” Я.Санжмятав гэгддэг.
Энэ удаагийн сонгуульд унаснаар их захын боссын улстөрийн карьер ийнхүү төгсөж байгаа ч М.Энхболд, Сү.Батболд нараас дутахгүй залгамж халаа байгаа нь НИТХ-д сонгогдсон охин Эрдэнэтуул нь юм.
 
 
Аав нь Ардын намд жийгдсэн бол охин нь энэ намаас нэр дэвшээд гарчихсан. Боловсрол мэдлэгтэй төрд ажилласан гэдгээрээ Энхболдын охин, Батболдын хүүгээс илүү. Бүр Оксфорд боловсролтой.  НИТХ-д гарсаныхаа дараа аавынхаа эзэмшлийн SS club-т 500 хүн урьж цуглуулан нижгэр хүлээн авалт хийсэн. Энэ үеэр Монголын бүхий л дуучид цуглаж өргөн дэлгэр будаалга болсон.. Залуу жүжигчин “Тусгай салаа” киноны Сүлд буюу Алтанхуяг хөтөлсөн уг шоунд МУГЖ Чулуунхүүгээс эхлээд рок попын залуу дуучин Үүрээ хүрэлцэн ирж том концерт тоглосон. Эрдэнэтуул нь хөрөнгөтэй хүний охин шиг загнаж сонгуулийн менежерээсээ эхлээд ухуулагчдаа хүртэл нэгийг ч үлдээлгүй урьж зад дайлаад  бүгдэд нь гарын бэлэг болгон том хайрцагтай бэлэг өгсөн. Баярласан ухуулагчид нь НИТХ-ын гишүүн С.Эрдэнэтуулыг удахгүй болох 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж төрийн түшээ болохын ерөөл тавьж байсан. Гэхдээ улстөрд орж “үхэхээс бусдыг үзсэн” аав нь аль хэдийн ирээдүйг нь тодорхойлчихсон. Өөрөө нэгэнт чадахгүйгээс хойш охиноо сойхоор шийдсэн тул Нарантуулын наймаачид голдуу байдаг Баянзүрх дүүрэгт 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхээр одооноос “ажиллуулан” бэлэг сэлт тараалгаж байна. Одоогийн байдлаар охин нь дөрвөн удаа гурил, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг ном дэвтэр тараасан гэнэ. Өгдөг гол бэлэг нь аавынх нь Завхан дах гурилын үйлдвэрийн “Өгөөмөр” гурил аж.
үргэлжлэлийг эндээс
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 25/

    zavhanchuudiin hanilgaa ymar vee gedeg ni haragdaj bna ..bi zavhanii nztai bgad l jiigdsen dee

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    Narantuul deer munhiin tsevdeg uvulduu tegeed tureesiin mungu ni ednii hoolid teeglehgui davaal baihin

    1
    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    ЗАМХАНЫХАН САЙХАНСАМБУУГ ДЭМЖИХ Л УЧИРТАЙ БАЙМААР.ТЭР ТЭНД ТАРИА ТАРИСАН ӨӨРСДИЙГ НЬ АЖИЛТАЙ ТАЛХТАЙ БОЛГОСОН ХҮН ДЭЭ.ЮМ НҮДЭЭ ОЛОХГҮЙ ЮМ .

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    ene tsagaan gartnuudiin huuhduud amidral medehgui mungu tsatsahaas uur yu hiih ym beee boddoo malyyyd

    Хариулах