Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 11 сар 02
・ 3

Ардчилсан намыг шинэчлэхэд хэн ч саад болж чадахгүй гэж Л.Гантөмөр ярьсан байсан. Тэгвэл түүний харьяалагддаг “Нэг ардчилал” фракц Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд татан буугдсанаа зарлаж байна. Тус фракцид харьяалагдаж байсан гишүүд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж, намынхаа шинэчлэлийг дэмжих үүднээс фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг намынхаа бусад гишүүдэд уриалж байгаа аж. “Нэг ардчилал”-д Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын гишүүд харьяалагдаж ирсэн байдаг.
Л.Гантөмөрийн тухайд АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан. Түүнд ямар ч фракцийн дэмжлэг хэрэггүй гэж хэлсэн байсан. Түүнийг тэгж ярьсны дараа “Нэг ардчилал” тарж байгаагаа мэдэгдэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.