АТГ Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн санаачилгаар Батж.Батбаярт нууцийн зэрэглэлтэй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 02 ・ 9

Иргэн Ч.Долгормаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хэвлэлийнхэнд хандаж хэд хэдэн асуудлыг гаргаж тавьж, хэлж ярьж өнөөдрийг хүрч байгаа. Тэрбээр “ Хүн бүр хууль шүүхийн өмнө  тэгш эрхтэй. Энэ бол ардчилалын үнэт зарчим гэж би ойлгодог.

Гэтэл АТГ хэнийг шалгаад, хэнийг шалгадаггүй хаацайлаад байдаг юм бэ. Миний бие Монгол улсын хоёрын хоёр яам, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын  буруутай үйл ажиллагаанаас үүдэн өнөөдрийг хүртэл эд материал болоод сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол амсч явна. Би удаа дараа гүтгэн доромжлуулж шалгуулж ханалаа. Одоо Монгол улсад авлигатай шударгаар тэмцдэг хүн, байгууллага байхгүй гэж би үзэж байна” хэмээн ярьж байгаа. Хуулийн байгууллага шударгаар ажиллаж чадахгүй байна гэж үзэж байгаа тэрбээр   олон улсын Арбитарын шүүхэд хандах, эсвэл гадаад өмгөөлөгч авахаас өөр аргагүй байдалд ороод байгаа гэнэ.

Тэрбээр чухам хэрэг явдлаас үүдэн улмаар ийм байдалд ороод байгаа талаарх мэдээллийг хүргэе.Ч.Долгормаа хэлэхдээ  “Батж. Батбаяр  2011-2013 он хүртэл хоёр жил намайг дарамталсан. Аргаа барж 2014 оны зургадугаар сард би АТГ-д өргөдөл гаргасан. Батж.Батбаярын гэр бүлийн компани, миний 45 хувийн эзэмшилтэй “ Кашмер Контевц” компанийн нэрээр  Аж үйлдвэрийн яамны тодорхойлсоноор Засгийн газрын бондоос таван тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авч, үүнийгээ зориулалтын бусаар ашигласан. Үүний дагуу би АТГ-т гомдол гаргасан. Намайг хохирогчоор тогтоон шалгаж байгаа боловч энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.Таван тэрбум төгрөгийг дамжуулан олгосон Голомт банк зээлийг зориулалтын бусаар ашигласныг мэдсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй.” хэмээн ярьж байгаа юм. Тэгэхээр энд Голомт банктай холбоотой асуудал бас гарч ирж байгаа юм.

10-24-10_700x700

Мөн тэрбээр хэлэхдээ “Би уг нь Монгол Улсын иргэн томоохон татвар төлөгч. Би “ Кашмер Контевц”   ноолуурын үйлдвэрт 45 хувийн хувьцаа эзэмшдэг. Гэтэл Батбаяр би толгой компани гээд худлаа бичиг баримт бүрдүүлж, тэр ч бүү хэл хуурамч тамга тэмдэг хийлгэж миний эсрэг ашигласан. Үүнд ямар ч хариуцлага тооцоогүй.”  гэж байгаа юм.

За мөн “УИХ-д гурван ч удаа сонгогдож байсан /молекул/ Батж.Батбаярын гэр бүлийн компани Батлан хамгаалах яамны тендерт хууль бусаар ялсан. Тендерийн өртөг 10 тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр албан хаагчдад орон сууц барьж өгөх байсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй. Энхийг сахиулагчид хохирсоор байна. Энэ хэргийг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн санаачилгаар АТГ-т нууцын зэрэгтэй эрүүгийн хэрэг үүсгэн 2013 оноос шалгаж байгаа. Мөн 2014 онд намайг хохирогчоор тогтоон хэргийг тусгаарлаж, хоёр хэрэг болгон шалгаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Мөн 2013 онд ГХЯ  “ Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын тендерийг зарласан. Сангийн яам  Батж.Батбаярын гэр бүлийн компанийг уг тендерт оруулахаас татгалзсан. Учир нь Батж.Батбаяр өөрийн хүү Б.Баттулгын найзын эзэмшлийн “ Хө Мо Тэ” компанийн нэрээр орж ирсэн энэхүү тендерийн төсөвт өртөг болох 4.2 тэрбум төгрөгийг 100 хувь урьдчилан авсан байдаг. 2015 оны нэгдүгээр сард ГХЯ, АТГ-т одоог хүртэл дуусаагүй дээрхи барилгын талаар гомдол гаргасан. Гэвч 2015 оны тавдугаар сард Нийслэлийн Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хачирхалтай нь Дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь байсаар байтал ГХЯ нь дахин гомдол гаргаагүй.” хэмээн иргэн Ч.Долгормаа ярьж байна.

УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын тухайд иргэн Ч.Долгормаагийн эсрэг гомдол гаргасан байдаг. Тэгвэл Ч.Долгормаа тэр талаар  “-Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс намайг найман удаа шалгаад найман удаа хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу шилжүүлсэн. Гэтэл прокурор найман удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Иймэрхүү байдлаар намайг болон гэр бүлийнхнийг маань хүнд байдалд оруулж дарамталж байна. Прокурор яагаад нэг удаа даалгавараа бичээд явуулж чадалгүй, найман удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгааг юу гэж ойлгох вэ. Нэг хэрэг дээр зургаан прокурор шат шатанд хяналт тавина. Шат шатны прокурорууд нийлээд 48 прокурор болж байна. Прокурор бүр дээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь Монголын Прокурорын систем үү. Эсвэл чадваргүй хүмүүс тэнд ажиллаж байна, эсвэл бүгдээрээ нэг хүний захилгаар, улс төрийн намын харьяалалаар шийдвэрээ гаргаж байна гэж хардаж байна.” гэж байгаа юм. Түүнчлэн тэрбээр хэнийг хардаж байгаа талаар хэлэхдээ  “- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөлөөлдөг гэж хардаж байна. Иргэн хүн хардах эрхтэй. Яагаад гэхээр Батж.Батбаяр Ерөнхийлөгчид нэгэн үнэтэй уран зураг бэлгэлсэн тухайгаа цахим хуудаст жиргэсэн байсан. Нөгөө талаар Батж.Батбаярын дотны найз, гавъяат      хуульч Д.Гоошоохүү, түүний эхнэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нар юм. Тэд Б.Батбаярын нэхэмжлэлтэй хэргүүдийг хянан шийдвэрлэх шүүгчдэд нөлөөлдөг.Мөн Д.Гоошоохүүгийн хүү Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж Б.Батбаярын нэхэмжилттэй  “ Гутал” хувьцаат компанид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн 2015 онд УИХ-ын гишүүн Лу.Болдын эзэмшлийн Эрдэнэтийн “ Ачит Ихт”  зэс катодын үйлдвэрийн эзэмшил нь Ерөнхийлөгч Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны гэр бүлийн мэдэлд шилжсэн. Би энэ үйлдлийг  авлигын чанартай гэж ойлгож байгаа. АТГ Лу.Болд, Батж.Батбаяр нарт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлттэй прокурорт шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сард Нийслэлийн Прокурорын газраас АТГ-руу буцаад ирэхдээ  Лу. Болдын нэр эрүүгийн хэргээс байхгүй болсон. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ бол авлига гэж би тодорхойлно.”хэмээн polit.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байгаа юм. За харин гишүүн асан Батж.Батбаяр уг асуудлаар ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 03/

    Сайн шалгуул тэнэг риздааг.луйварчин новш шүүдээ угаасаа л......

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 03/

    цагаан бусдын баялгийг дарамталж авсан бнашдээ энэ чинь гэмт хэрэг тэгээд яагаад шалгахгүй байгаан

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 03/

    цагаан бусдын баялгийг дарамталж авсан бнашдээ энэ чинь гэмт хэрэг тэгээд яагаад шалгахгүй байгаан

    Хариулах
  • ххх / 2016 11 сар 03/

    Хөөрхийдөө энэ хүн тэнгэр хол газар хатуу гэгчтэй таарч дээ, наадуулчинь авилгын сүлжээ бнашдээ тэгээд элбэгдорж гэх бузрын нэр цухуйж бгаа бол, бас дээээд шүүхийн сарантуяа нар оролцож бгаа бол зүгээр л хувь тавилантайгаа зохицох нь илүүтэй, таны үгийг хэн ч сонсохгүй....эцэст нь эрүүл мэнд цаг хуг

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 02/

    Энэ Б.Батбаяр ёстой хөгийн луйварчин хүн шүү дээ.Идэж,ууж хандаггүй,шуналын тулам.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 02/

    Шалгадаг газрууд нь шалгаад өгөөсэй дө хөөрхийг

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 02/

    Ёстой нэг новшын амьтан байнадаа,мартсанаас мал мэндүү гэдэг шиг тэр жил энэ нөхөр чинь Хөвсгөлд фосфоритын орд ажиллуулах гэж байсан гэдэг худлаа байгаасай билээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 02/

    Яах гэж анхнаасаа Мо овогт зальт луйварчин хятадтай орооцолдсон юм.Хятад цусны улсыг монголчууд барж иднэ гэж байхгүй.зүгээр л тэднээс хол явцгаа.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 02/

    okay

    1
    Хариулах