Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт сануулга өгөв үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 07 ・ 4

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. УИХ-д гэхээсээ илүү АН-ын дотор өрнөсөн сөргөлдөөн түүгээр эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж буйг гэрчлэх үйл явдал “Чингис” хаан олон улсын нисэх буудалд боллоо.

 

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан өдрөөс яг хоёр жилийн дараа буюу энэ сарын 5-нд түүний гэргий Э.Сэлэнгэ Германыг зорихоор Москва, Берлиний чиглэлийн онгоцонд суусан байна. Гэвч хөөрөхөд бэлэн болсон онгоцыг хууль, хяналтынхан саатуулсан талаар эх сурвалж мэдээлсэн. Учир нь Э.Сэлэнгэд Прокуророос хилийн хориг тавьсан байжээ.

 

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрныхныг хууль хяналтын байгууллагаас шалгасан байдаг. Улмаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАНАН- гийн гэх бүлэглэлийн талаар мэдэгдэл хийхдээ нэр бүхий эрхмийн нэрийг дурдаж, эсэргүүцлээ илэрхийлсэн удаатай. Магадгүй, өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан энэ өдөр эхнэрийг нь саатуулсан нь түүнд өгч байгаа өөр нэг сануулга байж мэдэх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 08/

    ЭНЭ луйварчин Алтанхуягийг бариагүй юм уу, энэ чинь л улс орныг унагаасан лалар шүү дээ, ядаж хулгай хийсэн олон сая долларыг нь төлүүлээч ээ, юу хийгээд байгаа юм бэээээээээээээээ

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 07/

    cool

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 07/

    алтан хуяг ард түмнийг дэндүү муухай доромжилсон доо оймстой хөлийг гозогнуулах хэрэгтэй. ард түмнийг цагаан цаас мэтээр үзэж мөнч их худлаа ярьсан даа үйл ирж л таарна. шатаж үхвэл таарна

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 07/

    Магдлалтай.Шудрага дугарсаныг нь дарж авдаг шилмэл арга Н.Энхбаярын түүх Н.Алтанхуягт давтагдах нээдэ.Энэ Ерөнхийлөгч огцорхоос нааш засагдахгүй.

    Хариулах