Г.Уянга:Ц.Элбэгдорж яагаад Эрдэнэт дээр хувьчлалтай төстэй дээрэм болсоныг тайлбарлах ёстой

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 09 ・ 9

Эрдэнэт"-ийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэлээ танилцууллаа.

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын дарга Г.Уянга "Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийг МАНАН бүлэглэл хууль бусаар авч түүнийгээ Монголд ашигтай ажил хийсэн мэтээр тайлбарлаж байгааг ТТЭНН эрс эсэргүүцэж байна.

Эрдэнэтэд хувьчлал болоогүй, "худалдан авалт" л болсон гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн.Ерөнхийлөгч хэлэхдээ, "Эрдэнэтийн хувьчлал гэж хүмүүс яриад байна. Гаднын улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Тэгэхлээр нэр томъёоны хувьд хувьчлал биш...Хэрэв энэ хувьчлал байсан бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай" гэж мэдэгдсэн. Зөвхөн энэ өгүүлбэрээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийгөө илчилсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн 49% хувийн өмчид шилжсэн л бол бид "Эрдэнэтийн хувьчлал" гэж ярих эрхтэй. 

Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал явуулаагүй, харин "зүгээр л худалдан авалт" хийсэн байхад яахаараа Эрдэнэтийн 49% ганцхан компанийн хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбарлах ёстой. Ноён Ц.Элбэгдорж "нэр томьёоны хувьд хувьчлал биш" гэж эалилах оролдлого хийсэн ч бодит байдал дээр хувьчлалтай төстэй дээрэм болсон нь тодорхой байна.

Эрдэнэт Монголд ч, ОХУ-д ч төрийн өмч байгаа тохиолдолд түүнийг худалдах эсэх нь хоёр төрийн мэдлийн асуудал мөн. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй. Монголын төр ямар ч хувьчлал явуулаагүй. Иймээс Эрдэнэт үйлдвэр Монголын бүх ард түмний өмч хэвээрээ байна.

Гэтэл МАНАН бүлэглэл Монголын төр өөрийн мэдлийн өмчийг өмчлөх эзэмших эрхээс татгалзсан мэт бусармаг үйлдэл хийхийн зэрэгцээ Монголын бүх ард түмний өмчийг хувийн өмчид хууль бус аргаар булаан авсан энэ үйлдлийг луйвар дээрмийн гэмт хэрэг гэж ТТЭНН үзэж байна.

Мөн Эрдэнэтийг хувьчлах эсэх тухай асуудлыг төрийн эрх мэдлийг барих дээд байгүуллага УИХ шийдвэрлэх ёстой атал Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг үгүйсгэн алгасч Эрдэнэтийн 49 хувийг хувийн өмчид хууль бусаар шилжүүлжээ.

Эрдэнэтийг "Монгол зэс" гэдэг компани авсан гэх боловч үнэн хэрэг дээрээ Худалдаа Хөгжлийн банк гаднын үл мэдэгдэх зээлээр худалдан авсан нь тодорхой байна. Гэтэл ХХБ нь МАНАН-г тэтгэж байдаг олигархуудын мэдэлд байдаг ба тэд Эрдэнэтийг тус үйлдвэрийн өөрийн нь мөнгө болон эх үүсвэр нь үл мэдэгдэх гадаадын мөнгөөр худалдан авсан нь тодорхой болж байна" хэмээн тус намаас гаргасан мэдэгдлийг танилцууллаа.

Г.Сар

http://www.zuv.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 10/

    Яаралтай Эрдэнэтийн асуудлыг шалга.УИХ-ын гишүүн Батзанданг л ард түмэн харж байна.Аливаа дарамт ирвээс ард түмэндээ мэдэгдээрэй.Чамайг бид хамгаалалтандаа авах болно.

    Хариулах
  • zochin / 2016 11 сар 10/

    Yangaag demjij bna Elbegdorjiin hamsaatnuud Erdenetiin talaar zuv duugarsan bolgonyg eldveer haraaj gurgen gujirdej baigaag bugd harj bna teglee geed buruu zuil zaaval yalagdadag yam Elbegdorjoo

    Хариулах
  • zochin / 2016 11 сар 10/

    Ene Elbegdorj arai dendej bna Mongol ulsyn olon huuli duremiig zurchsun hun yamar ariutslaga huleeedegiig medej baigaa bailgui shudarga baiya l daa Elbegdorjoo uuruu ogtsroh heregtei

    Хариулах
  • zochin / 2016 11 сар 09/

    Uyanga Nyamka nar Erdenetiin 49 huviig zaaval gadaadiin medeld baih yostoi gej uzej bgaa bololtoi.Mongolin kompani medeld yagaad baij bolohgui gej.51 huvi turiin umch heveeree bgaa bus u.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 09/

    hudlaa yarihaa bolio.Hurunguu bosgood mongol kompania avlaa.demjij bna.avsan arga ni buruu baigaa baih. Uyanga 4 jil yu shiidehed nemer bolson be? teriigee yariachee. hugjild gai bolson bishuu???

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 09/

    Энэ авгаи ч дээ сотон халтар дуувээнэр гэдэг баиха

    Хариулах
  • шаабар / 2016 11 сар 09/

    Энэ маргаантай сэдэв ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл үргэлжлэх байх. Өөр томоохон сэдэв одоогоор алга доо.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 09/

    Uyangaag demjij bna Chi tegeed neg tetseed ard tumendee uguuleedheechdee!!

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 09/

    zov shvv

    Хариулах