Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 11 сар 11
・ 18

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат МАН-ын генсекийн албыг хашиж байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг шүүмжилж, намынхаа хурал дээр "бут ниргэсэн" үг хэлж байжээ. Тэгвэл өнөөдөр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар долларын ханшийг 2250 төгрөг байхаар 2017 оны төсвийн төсөлд тусгасан ч долларын ханш өдрөөр биш цагаар өсч эхэллээ. Өдрөөс өдөрт төгрөгт итгэх иргэдийн итгэл алдарч хадгаламжаа долларт шилжүүлэхээр шуурцгааж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч ч богино хугацаанд валютын ханшийг бууруулж чадахгүй гэдгээ хэлсэн. Доллар чангарч, төгрөг үнэгүйдэх нь бидний өдөр тутамд хэрхэн нөлөөлдөгийг захыхн иргэн хэлнэ. Өндөг тансаг хэрэглээ гэж хэлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үгэнд ихэд эгдүүцсэн Монгол Улсын сайд Ж.Мөнхбатаас одоо л ам асууя. Эрхэм сайдаа өндөг байтугай лапша тансаг хэрэглээ болох вий.
zuv.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.