Н.Алтанхуягийн эгчийн охин буюу Г.Дэнзэнгийн эхнэрийг баривчилжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 18 ・ 3
 

90d020bd25577e36big

Ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд энэ оны төгсгөл нэлээд ширүүхэн байх шиг байна. Учир нь түүний эргэн тойрон дахь хүмүүс нь хуулийн байгууллагынханд ар араасаа баривчлагдах янзтай байна. Энэ сарын 5-нд түүний эхнэр Э.Сэлэнгийг нь хилээр гарахыг хориглосон хоригийг прокуророос тавьсан бол бага дүү Н.Нарантуяг нь энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хорих 461-р ангид 14 хоногийн хугацаатай цагдан хорихоор болсон. Тэгсэн өчигдөр орой Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг мөн л хорих 461-р анги руу  баривчлан авч яваад байна.  Н.Алтанхуягийн эгчийн охин гэдэг нь Ч.Уянга гэх мэдээлэл байна.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас  огцруулах нэг үндэслэл болж байсан асуудалд Ч.Уянга хамаатай байсан билээ. Тухайн үед  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Ерөнхий сайд аа. Таны дүүгийн охины удирддаг “Говь повер” компани 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу” гэсэн асуулт асууж байсан байдаг. Харин  Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэр үед, “Миний дүүгийн асуудал надад хамаагүй. Тэр өөр хүн. Би өөр хүн” гэсэн бөөрөнхий хариулт өгч байв.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 17 тэрбум төгрөгийн тендэрт ялсан Ч.Уянга гэх хүний иргэний үнэмлэхний хуулбарыг твиттерээр олон нийтэд ил болгож байсан юм.Чулуунбаатарын Уянга нь Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин. Өдгөө хоригдож байгаа  ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэр юм. Ч.Уянга нь Тавантолгойгоос БНХАУ-руу гаргах нүүрсний тонн тутмаас 1.5 ам.доллар авах гэрээ байгуулсан. Түүнчлэн 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан гэх асуудалд нэр холбогдож хэвлэлээр гарч байсан нэгэн.

98af58cacf4d5a76big

Сануулахад, Н.Алтанхуягийн эхнэр  Э.Сэлэнгийг  Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулж, түүнд хилийн хориг тавих болсон үндэслэл нь Э.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсонтой холбоотой гэх мэдээлэл байсан. Түүний дансанд их хэмжээний мөнгө, ямар эх үүсвэрээр орсоныг шалгаж тогтоохоор хуулийнхан ханцуй шамласан гэх мэдээлэл байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй ч, асууж шалгах шаардлагатай зүйл байгаа гэх мэдээлэл байсан билээ.

Мөн АТГ-т шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгтэй холбоотойгоор  Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэд хилээр гарах хориг тавьсан гэх мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалж өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Ерөнхий сайд асны эхнэрт хилийн хориг тавьсан нь Н.Алтанхуягт өгч байгаа улстөрийн агуулгатай сануулга уу гэдэг асуудал яах аргагүй гарч ирж байгаа. Гэхдээ хэрэв түүний эхнэрийн дансаар сэжигтэй гүйлгээ хийгдсэн нь үнэн бол хуулийнханд өөр учиг байж бас болохыг үгүйсгэхгүй.

За мөн Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг  “Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор  АТГ-аас шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон байдаг.  За мөн түүний  хүргэн гэгдэх ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн асуудал одоо шалгагдаж байгаа гээд харвал Н.Алтанхуягийн эргэн тойрныхныг хуулийнхан үлдээхгүй шалгах нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 18/

    Ийм утга санаагаар элдвийн юм бичээд юуны урд ороховдээ,хуулийнхан шалгах шаардлагатай юмаа шалгана шүүдээ,тэрнээс Алтанхуягын хамаатан саданг шалгах гэсэн зорилгооор бус,хэргийн шаардлагаар л шалгаж байгаа хэрэг,хуулийнханы ажлыг замаас нь шүүрч мэдэмхийрэх нь хэнд ч хэрэггүй зүйл.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 18/

    hobshnuud ingeed ul oron yaj hogjih ve dee zarim ni arai davartsan bayjaad baidag aiim l uchirtai bdg bh ni ah duu ni gishuun bolloo ged l humuus hooroood baidag odoo ch gesen yalgaa alga ene duu ah darga bolson sanaa zocoltgui bolloo gesen yaria haa daigui l bn ene uls oron yana daa

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 18/

    okay

    Хариулах