Аваад ирсэн 49, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 19 ・ 8

С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг.

Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.
Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед “май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.

Ё.Бат-Эрдэнэ
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 20/

    авч ирэхдээ нууц хэлцэл дор эби тэргүүтэй нөхөд долларыг савлуулан байж манайх боллоо гээд байхаар гайхалгүй яахав дээ. ханш яагаад гэнэт өсөв 500 аад сая доллар захаас сорогдохоор хомсдол үүсэхгүй яах юм. харин тэр хохирол нь хэний нуруун дээр бн

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 20/

    Сугар нь цэцийн хамгаалалтанд Ганзориг нь тэнгэр баганадсан нэгэн байшингийн эзэн болчихоод л явцгааж бна да

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 19/

    Шудрагаар шийдмээр байвал Д.Сугарыг ҮХЦ-с чөлөөлөж шалга.Ганзоригыг мөн шалга эдгээр луйварчдаа бүү хаацаал.МАНгарууд шалгаж чадахгүй бол шалгах хугцаа,чадах үе ирнээ.САНАГТУН

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 19/

    Энэ үйлдвэр тэр чигээрээ улсын мэдэлд байх юм бол барьцаанд тавьж зээл авч идэх нь наад захын хэрэг. төлөхөөс аргагүй болсон 109 сая ногоон тэр чигээрээ дарга нарын карманд ороод л алга болсон эд байгаа шүү дээ. Ц.Нямдорж ч хуваалцсан байж таараа шүү дээ. Бүх юм тов тодорхой байна. Эрдэнэтийг өөрсди

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 19/

    Энэ хэрэвээ үнэн бол Эрдэнэтийг барьцаанд тавьсан нэр бүхий этгээдүүдийг амьд байлгах хэрэг байнга уу? энээ чинь юу болж байнаа,энэ төр засаг чинь хэний төлөө байгаа юм бэ?

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 19/

    Хоёр өөр асуудал гэдгийг тайлбарлаад өгөх эдийн засагч Монголд байдаггүй юм байхдаа, үүнийг бодохоор Монголын эдийн засаг, Монголын нийгэм, хэвлэл мэдээлэл даян дэлхийгээс, даяаршлаас, ертөнцийн хандлагаас мөн ч хол байна даа

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 19/

    yag zubed nart medruulekh kheregtei

    Хариулах
  • За юу ёо гүй шүү / 2016 11 сар 19/

    Энэ бүгд үнэн үү Монголын ард түмэн төрд итгэж сүсгэлж ирсэн АН. МАН ялгаагүй хулгайчдыг яах вэ Ард түмэн минь Бид нэг л өдөр энэ хулгайч нарыг шүүнэ шүү Тэр үед бүү уйлан дуграарай та нар Та нарыг цаазаар авахгүй Бүх хөрөнгийг чинь хураагаад ард түмэн яаж мөхлөж байгааг биеээр чинь үзүүлнэ Өршөөлгү

    Хариулах