Төрийн музей үнэгүй бие засах газар биш

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 21 ・ 3

Засаг төр солигдсоноос хойш хийгдэж буй халаа сэлгээ, томилгоо одоог хүртэл дуусаагүй л байна. Өнгөрсөн дөрвөн жилд Монголоос хол байсан нөхдүүд эргэж ирж, даргын суудалд сууцгаагаад л. Сошиал ертөнцөөр Монголын хүйтэн, их цас орж байгааг гайхах нь нэн сонин.

Халуун оронд, утаагүй газар дөрвөн жил уушгиа цэвэрлэчихээд ирсэн болохоор Улаанбаатарын их утаанд амьсгал нь давчдаж, хэд хоногийн цасанд хөл гар нь бээрч, суусан зөөлөн сандлаа бодож хатуу бэрхийг тэвчигсэд Монголоор л дүүрэн байгаа бололтой. Үүний хажуугаар Монголд байж тэсэхгүй, утаанд уушги нь дасаж өгөхгүйн хажуугаар дипломат нэрээр гадаад руу дүрвэгсэд томилогдож эхэллээ. Зарим нь  Улаанбаатарын утааг тэсэн байж зөөж хураасан хэдээ аваад гадагшаа явдаг ч байж магадгүй.

Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас нэр бүхий 10 хүнийг Элчин сайдаар томилох томилгоог УИХ-аар оруулж, дэмжүүллээ. Дэмжүүлэх ч юу байх вэ дээ, нэгэнт хийчихсэн тохироо, шийдчихсэн шийдвэрээ парламентад сууж байгаа нүдэн балай кнопчид шинэковуудаараа гар өргөн дэмжүүлэх үйл ажиллагааг хийв.

Элчин сайдаар явж, гадны сайхан орнуудад бүрэн эрхтэй тарвалзах хүмүүсийн дунд Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан тэргүүтнүүд багтсан нь олон хүний уур ундууцлыг төрүүлсэн төдийгүй парламентад суугаа эрхбиш үгээ хэлчихдэг ганц нэг хүн шүүмжлэв.

Түүнчлэн Эзэн Чингис хааны нутгийн хөрс шороо, рашааны дээжүүд, Чингис хаан, түүний дөрвөн хөвүүний удмынхны бүтээн дээдэлж ирсэн Хаадын овгийн тамганууд зэрэг бидний төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлалыг шингээсэн бэлгэдлийн эд зүйлсийг байрлуулсан байгаа.

Хэдийгээр Төрийн ордон түмэн олондоо хаалгаа нээж, төрт ёсны 2000 гаруй жилийн бахдам түүхээрээ бахархах, омогших боломжийг иргэн бүртээ олгож байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, хэнд ч үзүүлэхгүй, харуулахгүй цоожтой хаалганы цаана байлгаж байснаас иргэддээ үзүүлж, харуулж байгаа нь авууштай.

Гэвч нөгөө талдаа болохгүй, бүтэхгүй зүйл олон байна. Учир нь сүүлийн үед төрийн түүхийн  музей гэдэг газар болзоондоо ирэхгүй, удах нэгнээ хүлээх зуураа толгой хорогдох дулаан газар, төв талбайд дахь үнэ төлбөргүй бие засах газар болон хувираад байгаад шүүмжлэлтэй хандах иргэд цөөнгүй байна. Ялангуяа энэ байдалд сэтгэл дундуур байгаа ахмад буурлууд олон байгаа юм.

Гэхдээ хүн бүр үл хүндэтгэж байна хэмээн харлуулах гэсэнгүй. Төрийн ордны босгоор анх удаагаа алхаж байгаа, Их эзэн хааныхаа хөшөөнд сүслэж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж байгаа хүн олон байгаа. Бүр Есөн хөлт цагаан тугандаа сүсэглэн мөргөж байгаа иргэд цөөнгүй бий.

Тиймээс нэгэнт нээсэн хаалгаа хаа гэсэн юм биш. Харин тодорхой хамжээний тариф тогтоож, хийх байх юм аа олж ядсан нэгэн Монгол төрийн түүхийн  музейд  орох бус. Харин зорин, зорин хөлс мөнгөө төлөөд үздэг болгох хэрэгтэй байна. Хэрвээ тодорхой хэмжээний мөнгө төлөөд үздэг болгочихвол дуртай нэг нь орж бие засаад гарахгүй. Ёстой үзэхийг хүссэн нэгэн нь төрт ёсныхоо түүхтэй танилцаад гарах нь дамжиггүй биз ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: