Moody’s яагаад МАН-ын Засгийн газарт дарааллан муу үнэлгээ өгөв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 22 ・ 6

Зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s/Мүүдийз/ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B3"-аас "Caa 1" болгон бууруулжээ. 3 сарын өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэл "B2"-оос "B3" болон буурч байсан бол өдгөө бүүр "Саа 1" болж буурлаа. 

 

Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад 2 үндсэн хүчин зүйл нөлөөлсөн аж. Тодруулбал өрийн удирдлага болон эргэн төлөлтийг Засгийн газар хянаж чадах эсэх нь эргэлзээтэй, Монгол Улс ойрын 2 жилийн хугацаанд өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрч болзошгүй, ирэх 2 жилд Монгол Улсын төсвийн алдагдал урд жилүүдийнхээс улам ихсэх, эдийн засгийн өсөлт доогуур түвшинд үргэлжлэх, Засгийн газрын өрийн дарамтанд орох төлөвтэй байгаа" хэмээн үзсэн байна.

 

“Caa1” зэрэглэлд “маш эрсдэлтэй”, “эмзэг эдийн засаг” гэсэн тодорхойлолт дагалддаг аж. Гэсэн ч Moody’s манай улсын зээлжих зэрэглэлийг ийнхүү буурууллаа. 

 

Харин үүнийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас эсэргүүцэж хамтран мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал (УИХ)-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2 дахин буурахаар байна.

 

УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.

 

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. 

 

Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол улсад ирж ажиллахаар байна. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. 

 

Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна" хэмээн дурдажээ.

 

Гэвч энэ нь ёстой л олны хэлдэгээр "Ниргэсэн хойно нь хашгарав" болсон нь нууц биш. Энэ бүхнийг МАНАН-гийн дайны үр дүн гэдгийг өдгөө хэлэх хүн олон байна. Мөн Засгийн газрын гаргаж буй элдэв бодлогогүй шийдвэрээс үүдэлтэй байхыг ч үгүсгэхгүй юм. Тэр дундаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хариуцлагагүй мэдэглийн үр дүнд "Монгол Улс эрсдэлтэй бүлэгт орлоо" гэдгийг ч улс төр судлаачид өгүүлж байна.  

 

Эдийн засгийн хямралтай, бондын өрийн эргэн төлөлт ойртож буй энэ үед Монгол Улсын Засгийн газар маш богино хугацаанд хурдтай, үр дүнтэй ажиллах шаардлага тулгарч байгаа. Харин Moody’s-ийн гаргасан зээлжих зэрэглэлийг бууруулах шийдвэр нь манай улс гадны зах зээлээс хөрөнгө босгоход маш их тушаа болно гэдгийг ч хэлэх хүн олон байна. 

 

Ямартай ч Засгийн газар хэрхэн хөрөнгө босгож, улс эх орноо хямралаас гаргахыг цаг хугацаа л харуулах буй за.

 

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 23/

    Эвэр хушуулсан чойжилсүрэн баяртсайхан нар монголын нэр нүүрийг хэний даалгавараар ингэж хорвоо ертөнцөөр нэг унагаасан бэ?БХ-ны хурал дээр Ж.Энхбаяр даргын асуулт үнэхээр ноцтой байсан шүү,ийм хорлогчинтой этгээдүүдийг нэн даруй зайлуулах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 22/

    Argagui l Ardiin Namiin Mergejliin Zasgiin Gazar mundagaas mundag ajillaj baina daa...

    Хариулах
  • zochin / 2016 11 сар 22/

    ter Choijilsuren ee avch xayach ee, Mergejliin ediin zasagch xxideg ajil , Yamar bantan xutgax gej bga bish, , Sangiin Yam yamar togloomiin yam yum uu???Mash ix alsiin xaraa, turin xunii noen nuruu, davxar nuudel bx estoi , Xelsen ug bolgonii tsaana too, mungu bxd daaa

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 22/

    nice

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 22/

    Эдийн засаг хүнд байгаа нь үнэн гэхдээ ингэж бууруулж байгаа нь маш их сонирхол татаж байна мөн саяханы гэнэтийн Далай ламын айлчлал ч гэсэн энэ нэг л юмыг хэлээд байна даа хөө

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 22/

    Эрчимжүүлнэ гэж хэлээд байхад муу бааснууд вэ

    Хариулах