Ц.Нямдорж Худалдаа хөгжлийн банктай холбоотой дахин нэг луйврыг илчиллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 26 ・ 7

 

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Худалдаа хөгжлийн банктай холбоотой дахин нэг луйврыг илчиллээ.

Тэрбээр энэ үеэр, "Энэ Засгийн газрын хамгийн түрүүнд хийх зүйл бол улстөрийн өндөр албан тушаалтнуудын ивээл дор явагддаг төрийн дотор бугшсан хулгайг таслан зогсоох явдал. Ингэж байж цааш явах шаардлага байгаа. Энэ алга байна.  Хулгайгаагаа хэзээ зогсоох вэ.

Дөрвөн жил их захаа алдсан хулгай монголд газар сайгүй явсан. Үүнийг таслан зогсоогоод, эрх барьж байгаа хүмүүс хулгай хийдэг үүд хаалгыг хаах ажиллагааг хэзээ хийх юм бэ. Худалдаа хөгжлийн банк 14 давхар байшин барьчихаад түүнийхээ 3200 кв.м талбайг 28 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкинд зарчихсан байна. 14 давхар байшин барьсан мөнгөө 3000 м.кв талбай зарах байдлаар нөхөөд авчихсан гэсэн үг.

Би энэ жил Хууль зүй дотоод хэргийн их сургуулийн 40 мянган м.кв барилгыг олон жил ноцолдож байж 35 тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулсан.  Яг ижилхэн чанартай байшин. Бараг энэ байшингаас чанарын хувьд хамаагүй сайн.  Тэгэхэд 3000 м.кв талбайг 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсныг хүлээн зөвшөөрөөд цаашаа яваад байх юм уу. Энэ хулгайгаа хэзээ зогсоох юм. Үүнийг л эхний ээлжинд зогсоох хэрэгтэй.

Ер нь бол авдрынхаа ёроолыг маажихаас өөр аргагүй байдалд орлоо шүү. Гадаад нөхцөл байдал чинь сүүлийн дөрөв хоногт яаж өөрчлөгдөж байна. Ямар, ямар айлчлалууд зогсож ямар нөхцөл байдал бий болов. Үүний хариуцлагыг Монголын төрд хэн хүлээх юм. Зүгээр л хорлочихлоо. Энэ улсыг чинь гурван сая ард түмэнтэй нь хордуулаад хаячихлаа" хэмээн ярьсан юм.
 

Х.Онон

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 28/

    Хэмжээ хязгааргүй Төр-н түшээ оролцсон луйварыг таслан зогсоохгүй бол хөгжил гэж элээ балаа юм яриад нэмэргүй,Нямдорж гуайг ямагт дэмжинэ,нүцгэн буцахаа мэдэхгүй тонуулчдад шуналд нь хязгаар гэж бмаар,ер нь ийм угшил удамтай тонуулчдын удмынхныг нэг үе өнгөртөл Төр рүү бүү шагайлгах талаар ХУУЛЬ гар

    Хариулах
  • бөө / 2016 11 сар 28/

    худалч хулгайч нарын найз нь чи өөрөө шүү дээ.худлаа цэвэр хүн шиг царайлдагаа боль.чамайг хүмүүс мэднэ ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    ыаы

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 27/

    Хэмжээ хязгааргүй Төр-н түшээ оролцсон луйварыг таслан зогсоохгүй бол хөгжил гэж элээ балаа юм яриад нэмэргүй,Нямдорж гуайг ямагт дэмжинэ,нүцгэн буцахаа мэдэхгүй тонуулчдад шуналд нь хязгаар гэж бмаар,ер нь ийм угшил удамтай тонуулчдын удмынхныг нэг үе өнгөртөл Төр рүү бүү шагайлгах талаар ХУУЛЬ гар

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 27/

    yah ve bvvr ergvvtej orhiloo ..haruitslaggvi niigmiig bvteen bosgoson hvn chin turiin tergvvn hiij bga tsagt hulgai daragdaad l bna sh dee gargalaa ni erduu ene

    Хариулах
  • zochin / 2016 11 сар 27/

    Nyamka guai ix ym olj medsen ayatai yarix yma uuruu yaj huuhduuddee 2.3 xaus barij ugsunuu yaj olon horigdol uxuulsenee yaraich

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 26/

    БИ гайхахгүй. ан, ман ТӨРД БАЙХАД МОНГОЛ УЛС ХӨгжих боломжгүй. Луйварчид нэгдэж холбоо байгуулсанг МАФИ гэдэг бол монгол одоо нам гэдэг болсон

    1
    Хариулах