Хотын иргэд Су.Батболдыг Э.Бат-үүлтэй харьцуулаад гонсойж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 28 ・ 13

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын хийж байгаа ажил, хэлж ярьж буй зүйлд олон нийт нэлээд бухимдалтай болж, ийм хотын даргатай болсондоо сэтгэл гонсгор байгаа нь цахим сүлжээнээс хүртэл илт мэдэгдэж байна. Тэгэхээр түүний албан тушаал өөрт нь тохироогүйн дээр томдчихжээ гэж ойлгож болохоор байгаа юм. Угаас тэрээр шүүмжлүүлэх зүйлээ өөрөө хийгээд хийгээд ч гэждээ хийх учраа олохгүй буруу зөрүү ярьж, болох болохгүй үйлдэл гаргаж байна.  Тухайлбал, хоёрхон өдрийн цасыг цэвэрлэж чадаагүйн улмаас халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол болон явганаас гэмтэж бэртсэн хүмүүс Гэмтэлийн эмнэлгийг ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүргэсэн. Өмнөх жилүүдэд цас ордогоороо орж байсан ч арай ийм байдал үүсч байсангүй.

Халтиргаанаас үүдсэн хүндрэл бэрхшээл хотын иргэдийг гонсойлгож байх зуурт Су.Батболд  “Өнгөрсөн онд өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Цас давтамжаасаа гадна  хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна” гэж хэлээд оюутан, цэрэг гээд цас цэвэрлэж болох хүмүүсийг албадан дайчилж цас цэвэрлүүлэв.  Өөрөөр хэлбэл тэрээр цас орохыг тоолсноос өөр ажил хийгээгүй болтой. Мөн цасыг хэрхэн цэвэрлэж, ямар зохион байгуулалтаар ажиллах эсэхээ мэдэхгүй, учраа олохгүй баг хамт олныг бүрдүүлсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Ингэхээр төрийн жирийн албан хаагчид, менежмент гүйцэтгэлийн ажлыг хийдэг байсан хүмүүсийг халж, оронд нь өөрийнхөө намын ямар ч хамаагүй нөхдийг ажилд авч өөрийн багаа бүрдүүлнэ гэж гайхуулдаг жишээ нэг тод жишээ энэ. Өөрийн багийнхан нь өмнө нь энэ мэт ажлыг хийж, хэрэгжүүлж байсан чадал, туршлагагүйн улмаас барьж алдаж байна.

Түүнээс гадна хотын даргад өнгөрсөн жилийн турш 13 удаа цас орсон гэж хэн хэлэв. Хэдэн удаа цас орсныг тоолж суудаг мөн завтай хүн ээ. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт “Би бага байхдаа хол сургуульдаа явдаг байсан. Хацар амаа хөлдчихдөг л байсан. Мэдэхгүй ээ хүүхдийн сургууль ойр байна гэдгийг ойлгохгүй байна” гэж хэлж байгаа нь цахимаар нэг шуугиан үүсгэв. Түүний энэ мэт үг, үйлдлээс харахад аливааг өөрчилж, шинэчилж, сайжруулах сонирхол бага бөгөөд тухайн нөхцөл бүрт нь тааруулсан хариулт хэлж өөрийгөө өмөөрөх арга хайдаг нөхөр гэж ойлгодооод байна. Мөн тэрээр өөрөө цас цэвэрлэж, хогны машинд цас ачиж байгаа зураг бичлэгээ цахимаар түгээж шоудав. Дарга хүн цас цэвэрлэлээ гээд тухайн ажилд ахиц дэвшил гарна гэж байх уу. Энэ бол түүний бусдад таалагдах гэсэн гэнэн хүсэл байж таарна. Тиймээс олон нитй хэрэв Үүл дарга хотын дарга байсан бол хэзээ ч цас цэвэрлээд зогсохгүй байсан ч цасны асуудлыг шийдвэрлэж чадахгүй ийм хүнд байдалд орохооргүй байлаа гэж байна. Тэгэхээр хотын иргэд Су. Батболдыг Бат-Үүл даргатай харьцуулаад гонсойгоод байх шиг...

Үргэлжлэл бий...

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 29/

    Үүл идсэн гэсэн үү.Тийм бол адилхан идээч,хамаатан садан хүү хүргэндээ тендер авч өгөөч Су Болдоо өөдгүй ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 29/

    муу уаяч

    Хариулах
  • ZOCHIN / 2016 11 сар 28/

    odoo horooni zasag darga nar nl shiree sandal geed ajil hiij bna u zasag dargaa...

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    Амаа олохгүй магтаж сонгосон нам хүн хоёроо муулаад яахав,өөдөө хаясан чулуу өөрийн чинь толгой дээр л унана,харин зөөлөн шиг унаасай билээ,их санасан газар есөн шөнө ......гэж үг байдагдаа

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    Бат-үүл ууж идэхдээ л гарамгай сайн байсан байх. Өөрөөр яаж гийгүүлсэн юм бэ. Өнгөрсөн хэдэн жилд ингэж их цас ороогүй. АН-ынхан цасаар улс төр хийж байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    Бvх ажилыг тендергvй егсен нийт 1564 тэрбум тегрег ажил тендергvй егсен арайч дээ. Батvvл

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    Тендер заралсан бол ганц ажил авах байлаа

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    Бат vvл авилгагч хотын бvх менгийг тендергvй. Зам болон дахин телевлелт нэрээр

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    Батүүл идсэн мөнгөөрөө цасны техник авсан нь хаана байна цас ордоггүй л байсаншдээ тоолж суугаагүйч тод мэдэж байгаа хүмүүс битгий илүү юм ярь юу хийхийг нь л хараядаа

    Хариулах
  • hi / 2016 11 сар 28/

    ongorson jiluuded iim hemjeenii tsas oej bgaagui, ene jil bur zud bolj bna shuu dee. ta nar bitgii tuilshirj bai. bat-uul baisan bol iim l bh baisan

    Хариулах
  • hi / 2016 11 сар 28/

    ongorson jiluuded iim hemjeenii tsas oej bgaagui, ene jil bur zud bolj bna shuu dee. ta nar bitgii tuilshirj bai. bat-uul baisan bol iim l bh baisan

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    Хоосон толгойтой сэтгэж ажил хийх чадваргүй сул дорой амьтан

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 28/

    БАТ-ҮҮЛИЙН ДЭРГЭД ДЭНДҮҮ ЖУЛДАЖ БАЙНА доо

    1
    Хариулах