Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 11 сар 30
・ 6

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн парламентын үед ахалж байсан юм.
Учир нь түүнийг ажлын хэсгийг ахлаж байхад “АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй” Тиймээс асуудлыг УИХ-аар хэлэлцэж чадаагүй” гэв. Ингээд тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зураад ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн байна. Хууль хяналтын байгууллагууд үүнд хэрэг үүсгээд шадгаж байгаа аж.
Тэрээр “Үүний хажуугаар шинэ Засгийн газрын Хууль, зүйн Дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Өмнөх дүгнэлтээр Хөгжлийн банк олон хуулийг зөрчсөн, УИХ, Засгийн газраар батлуулаагүй олон зуун тэрбумын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн, энэ нь баримтаар нотлогдсон. Хоёрдугаарт гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компаниуд байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Гуравдугаарт ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан. Энэ мэт зөрчлүүд гарсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан” гэлээ.
Мөн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нар “Хөгжлийн банкийг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. Энэ үйлдэл УИХ-ын түүхэнд өмнө нь гарч байгаагүй” гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.