Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 02
・ 2

Өнгөрсөн хугацаанд арилжааны банкаар дамжуулж Хөгжлийн банкнаас зээл авсан аж, ахуй нэгжүүдийн нэрс ил болсон. Нийтдээ хоёр мянга орчим байгууллага зээл авчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гишүүн Л.Элдэв-Очир нарын хувь эзэмшдэг “Эм Си Эс” групп 385 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” компани 122 тэрбум төгрөг, УИХ-н гишүүн Н.Номтойбаярын “МАК цемент” 110 тэрбум төгрөг, С.Бямбацогтын “Нью прогресс” групп 10.3 тэрбум төгрөг, Сү.Батболдын “Чингис” зочид буудал 9.4 тэрбум төгрөг, Ж.Энхбаярын “Дархан нэхий” ХХК 14 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Эндээс эхлэн МАН-ын гишүүдийн Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”, “Самурай” бондуудын мөнгөнөөс зээл авсан байна. Мөн АН-ын Эрдэнэбатын Багануур ХХК 18.6 тэрбум төгрөг авсан аж. Эндээс харахад улстөрийн тогоонд орсон хүмүүсийн хувийн бизнесийг Хөгжлийн банк дэмжиж, тэд дэмжүүлж чаджээ гэж харагдаж байна.
“Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг Ардын намын гишүүдийн компани авсан. Үлдсэн хувиар дэд бүтэц, автозамтай холбоотой хөрөнгө оруулалт”-ыг хийсэн гэж байна. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх тухай асуудал Олон улсын арбитрын шүүхэд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Арбитрын шүүх яаралтай төлүүлэхийн төлөө шийдвэрээ гаргана гэж байгаа.
“Стандарт” банк Олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар “Эрдэнэт” үйлдвэр хариуцагчаар татагдаж маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй үргэлжилж байгаа. Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын гарын үсгийг ашиглан тус банкнаас зээл авсан гэж олон нийтэд мэдээлж байсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.