Ц.Сандуй, Су.Батболд хоёр С.Амармандахын шинжилгээний дүгнэлтийг "хөнгөн" болгохоор хөөцөлдөж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 03 ・ 12

С.Амармандахын зодуулсан хэргийн талаар баталгаатай эх сурвалжаас бид мэдээлэл авлаа. Хэргийг тодруулж тайлбарлавал “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр С.Амармандах нэлээд согтсон учраас түүнийг Нийслэлийн засаг даргын орлогч залуу гэрт нь хүргэж өгсөн байна. Ингээд төд удалгүй С.Амармандах ОХУ-ын элчин сайдын яамныхны ширээнд дээр ирээд “Hiel Hitler” гэж орилжээ. Тэрээр гэртээ харьчихаад, буцаад ирсэн юм байна.

С.Амармандах өөрөө Орос сургууль төгссөн унаган орос хэлтэй учраас ОХУ-ын элчин сайдын зөвлөх гэх өндөр биетэй, сахалтай эртэй хальт муудалцаж, орсоор хэдэн үг солилцсон юм байна. Тэгчихээд гэртээ харихаар липтрүү гараад явж байхад  нь ОХУ-ын дипломат ажилчин эр араас нь хоолойг нь боогоод чирч, нүүр нүдгүй балбасан байна.Ингэхэд нь тэнд байсан үйлчилгээний ажилчид зодооныг салгасан аж. Ингээд гадагш гарсан хойно нь мөн араас нь очоод, нүүрний ясыг нь цөмөртөл зодчихжээ. Гэхдээ нийслэлийн захиргааныхан цэнгүүн болсон газрынхантай тохироод, камерын бичлэгийг бүрэн гаргаж өгөөгүй юм байна. Мөн гадаа болсон зодооны бичлэг огт ил болоогүй. Уг хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ариунболд гэж байцаагч дээр шалгагдаж байгаа. Шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр С.Амармандахын гэмтэлийг хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гаргаад байгаа боловч Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан “Хөнгөн гэмтэл” гэх дүгнэлт гаргахаар, шүүх эмнэлгийн дарга нартай тохиролцож байгаа аж. Учир нь  НЗДТГ-ын удирдлагууд болон Сандуй ОХУ-ын элчин сайдын яамнаас ийм үүрэг чиглэл авч, тэр чиглэлийн дагуу уг хэргийг хөнгөн болгоод, ОХУ-ын элчин сайдын зөвлөхийг нутаг буцаах зорилготой гэнэ. Элчингийн ажилтан эр ч мөн цагдаад шалгагдаж байх явцдаа “ Би ОХУ-д ажилтай, миний явах хугацаа болчихсон” хэмээн явах гээд байгаа юм байна. Харин цагдаагийнхан түүнийг явуулахгүй аргалж байгаа ч Су. Батболд, Сандуй хоёр Шүүх эмнэлгийнхэн болон ОХУ-ын элчингийнхэнтэй тохирч, хэргийг саатуулаад байгаа юм.

Хүний амьдралд хэрэлдэж, муудалцах, бие биенээ муу үгээр хэлэх үе бишгүй дээ л гардаг. байдаг. Тэгээд ч Монголын иргэн Монголынхоо газар нутагт эх орондоо ямар хувцас өмсөөд, хүнтэй юу яаж ч мэндэлсэн болно. Эх чөлөөт ардчилсан улсын иргэд шүү дээ бид. С.Амармандах “Hiel Hitler” гэж мэндэлсэн байлаа гээд энэ түүнийг зодох шалтгаан биш. Монголын төрийнхөн монгол хүнийхээ эсрэг ажиллааад байгаа гүн эмгэнэлтэй энэ тогтолцоог яах бэ. МАН-ын Сандуй, Су.Батболд хоёр үнэхээр иргэдийнхээ голыг харлуулж байгаагийн тод жишээ байна даа. Энэ хоёр эх орон ч биш бөгөөд эх орноосоо урвагчид юм биш үү.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 04/

    Жүжигчин Амрааг ингэж нүдэх естой байж дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 04/

    Минг овогт хужаа дарга нь хайцаалаад өнгөрөх биз.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 04/

    Bi bid yamar songolt hiivhih wee.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 04/

    Mongol hun hudlaa hiirehsenzzangaa bolimoor yu jaahan yum uugaad. arslan bars

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 04/

    ene 2 arisaa l bodohoos unenii tald zogsoj chadahgui humuus yum bna icheech

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 04/

    Өндөр зэрэглэлийн хүлээн авалтыг вино гоор бага хэмжээгээр зохион байгуулдаг .яахлаараа авдар авдараар нь архиар дайлж цайлдаг билээ,Сандуйгийн хувийн баар гэж сонссон ,архи уулгаагүй бол сайхан болж тарах байсан

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 03/

    Үнэхээр өөрөө эхлэж Hiel Hitler Гэж олон сая эцэг өвгөдийг нь алсаныг бахархаж баалж байхад зодоод орхисон нь их зол болж шууд буудчихаагүй нь аз болж хойшид хэнд юу хэлэхээ мэдэж авч ухаажиж магадгүй юм.Зориуд буцаж ирж дахин хэрүүл хийсэн бололтой юмаа.МОНГОЛ ХҮН ГЭЭД ХЭРГИЙГ ӨДӨӨСӨН ХҮН БУРУУТАЙ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 03/

    Yr ni ardiin namiin novshnuud iim l humuus baidag shuu dee

    Хариулах
  • Хаазаа / 2016 12 сар 03/

    Унтаж байгаа барыг сэрээх бий дээ бид жижиг гарууд шуу дээ биднийг удирдагч нар ямар хумуус билээ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 03/

    Amaraa Hugjim bujgiin kollejed tugssun bhjigchin hun shu de

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 03/

    Arai ugui bailgui de mongol humuus bj irgenee umuuruh bailgui de

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 03/

    Ee chaavaasaa .oogdui muu 2 nohoi

    Хариулах