Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 05
・ 7

Өнгөрөгч амралтын өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд эмэгтэй гишүүнээ зодож танхайрсан ноцтой хэрэг гарлаа. Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд ийнхүү намынхаа жирийн гишүүн эмэгтэйг зодсон байгаа юм. Тодруулбал Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Д.Цогтбаатар ямар ч үнээр хамаагүй өөрийн эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд ийм хэрэг дэгдээж, эмэгтэй хүнийг хүртэл зодсонд намын зарим гишүүд нь нэлээд дургүйцэж, эсэргүүцэл илэрхийлж байна.
Тэрээр өөрийн гар хөл болдог хүмүүсээ цуглуулж, намын үүрийн хурлыг хуралдуулж, жирийн намын гишүүдийг дотор нь хагалган бутаргах үйл явцыг удаа дараагаар явуулдаг байна. Тухайлбал, тэрээр дэд дарга О.Мөнгөншагай, Д.Ганбаатар нарыг турхирч анхан шатны үүрийн гишүүдийг хүний, өөрийнх хэмээн ялгаварлан гадуурхаж, эсэргүүцсэн заримыг нь зодож танхайрдаг болжээ. Ингэхдээ намын үүрүүдэд дүрмийн бусаар өөрийн тойрон хүрээлэгчдээр хурлын ирцээ бүрдүүлж, өөрсдийн гэх тодотголтой хүнээр намын дарга болгоно гэж хүч түрэмгийлж, зохион байгуулалттайгаар хүмүүсийг машинаар зөөж нууцаар хуралдаж. тэдэнд шаардлага тавьсан эмэгтэйг зодож, цус нөжтэй нь хутгажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар шаардлага тавьсан эмэгтэйн бие тааруу байгаа бөгөөд зодсон хүнийх нь согтолтыг хэмжүүлэхэд 1.6 хувьтай гарсан байна. Дашрамд дурдахад, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Мөнгөншагай нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаатан бөгөөд “Чингис” зочид буудлын хамгаалалтын албаны дарга ажилтай. Тэрээр энэ зодоонд оролцоод амжсан байна. Мөн энэ үеэр дүрмийн бус хурал хийлээ хэмээн шаардлага тавьсан Ахмадын хорооны дарга эмэгтэйгээ шат руу түлхэж гэмтээсэн аж. Энэ мэтчилэн намын удирдлагуудын дээрэнгүй харгис байдалд дургүйцэн бухимдсан ахмадууд намынхаа удирдлагад эсэргүүцлээ илэрхийлж дээд удирдлагуудад өргөх бичиг барихаар болсон сурагтай. Мөн шударга шаардлага тавьсныхаа төлөө зодуулж бэртсэн бүсгүй цагдаад шалгуулж байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.