Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 06
・ 4

Сүүлийн жилүүдэд манай улсад хэвлэл мэдээллийн байгууллага олширсон. Мөн мэдээллийн энэ их эрин зуунд, цахим хэвлэл мэдээлэл буюу сошиал сүлжээ үсрэнгүй хөгжиж олон нийтэд нөлөөх, тэдэнд үйлчлэх нь арай илүү байгаа.
Гэхдээ телевизүүд ч олон төрлийн нэвтрүүлэг сурвалжлагаар хүч түрэн ажилласаар байна.
Харин өдөр тутмын сонинуудын хувьд одоогоор топ гэгдэх хэвлэлүүд шалгарч үлдсэн. Мөн харьцангуй өндөр боловсролтой, элит давхаргынхан сонин уншдаг гэх нэгдсэн судалгааг хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан байна лээ. Тиймдээ ч улстөрчид улсын болдлого тодорхойлдог, түүнд оролцож чадах анализ дүгнэлт хийх хэмжээний хүмүүст өөрийгөө ойлгуулахын тулд өдөр тутмын сонинд өндөр ач холбогдол өгсөөр байгаа.
Гэхдээ хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтний хараат бус, бие даасан эрх чөлөөтэй байх ёстой хэвлэлүүд эрх мэдэлтнүүдийн халаасанд орсоор байна. Тодруулбал өдөр тутмын топ хэвлэлүүдийн хоёр, гуравт бичигддэг “Үндэсний шуудан” сонинг УИХ-ын дарга МАН-ын М.Энхболд саяхан худалдаад авчихжээ. Тэрээр тус сонинг Дамбын Хишгээгийн нэр дээр хоёр тэрбум төгрөгөөр худалдан авсан гэсэн яриа гарах болжээ.
Үе үеийн улстөрчдийн бусдын тархийг угаах гол хэрэгсэл нь ийнхүү хэвлэл мэдээллийг худалдан авах арга шүү дээ.
Одоогийн байдлаар “Монголын үнэн сонин”, Монголын мэдээ, Unen.mn, Vtv зэрэг МАН-ынхны эзэмшлийн олон хэвлэлүүд бий.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.