С.Эрдэнэ намын дарга болохоор лобби хийж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 09 ・ 8

Ардчилсан намын VI их хурал болж байна. Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Эрдэнэбат ажиллаж байгаа. Харин энэ их хурлаараа намын жинхэнэ даргаа сонгох талаар ярилцана. Гэтэл намын даргад горилж байгаа гол хүн С.Эрдэнэ юм байнах. Өнгөрсөн сонгуульд АН ялагдах болсон гол хэргийн эзэн нь сайд асан С.Эрдэнэ өөрөө. Түүний хууль бус газар өмчлөл, халамжийн бодлогоор улсад орсон мөнгөнүүдийг хувийн бизнестээ шингээсэн зэрэг багагүй хэрэг бий. Олон нийтин хэвлэл мэдээллээр ч түүний тухай баагүй гарсан болохоор олон нийт мэдэж буй.

Тиймдээ ч Ардчилсан намынханС.Эрдэнэтээс зайгаа барьж, аль болох намын даргаар сонгохгүй байхыг хичээж байгаа ажээ. Гэтэл тэрээр намын их хурлын төлөөлөгчийг энэ тэнд цуглуулж, элдэв яриа өрнүүлж лобии хийж яваа юм байна. Тодруулбал С.Эрдэнэ намын дарга болохын тулд бүхий л хувилдааныг хийж байгаа гэсэн бор шувуу Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдийн дунд өрнөсөөр байна. С.Эрдэнэ нь өөрийн ажиллаж байсан засгийн газраа огцруулах хуралд ирж санал өгөлгүй зугтаж, шууд бишээр дэмжсэн гэж намынхан нь үздэг. Гэтэл тэрээр намын даргын өрсөлдөөнд ийнхүү улайм цайм зүтгэж байгаад АН-ын жирийн гишүүд ч дургүйлхэж байна.  

С.Эрдэнэ Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаар очсон цагаасаа хууль бус тушаал шийдвэр гаргаж, төрийн албыг бужигнуулж эхэлсэн байдаг. Хөдөлмөрийн яамны ажлыг түр хариуцсан эхний өдрөө л С.Эрдэнэ сайд б/144, б/ 149 тоот  тогтоол гарган  Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага,  Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн.  Мөн өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгож, төрийн албанд их бужигнаан үүсгэсэн хүн.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 04/

    уЛААН ЛУЙВАРЧИН хүйтэн, сэтгэлгүй шуналтай төрөөс төрсөн тэрбумтан олигарх зайл зайл пүү паа




    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 04/

    уЛААН ЛУЙВАРЧИН хүйтэн, сэтгэлгүй шуналтай төрөөс төрсөн тэрбумтан олигарх зайл зайл пүү паа




    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 10/

    Erdene chi odoo bolioch dee

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 10/

    АН-д хулгайч луйварчид л том байх юм даа, тэхээр төр бариулах нам ч биш юм даа, тэрийгээ ч 2 дахь удаагаа тод томруун харууллаа даа, энэ хомхой сэтгэлтэй луйварчдын тарьсан гайгаар улс орны хөгжил олон арван жилээр хойшиллоо доо

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 08/

    Erdene shorond ornoo. Avgaigaa, duugee alsan hun dee

    Хариулах
  • Дадо / 2016 12 сар 07/

    Эрдэнэ бол улаан лоббидогч мөн. Баянголын ард түмний ихэнхийн тархийг угааж, амруулах, сувилуулах нэрийдэж тэдний халамжийн мөнгийг луйвардаж гаршсан хүн, Өөрийн амин хувийнхаа төлөө бусадыг алж ч чаддаг хүн дээ.
    Ур нь АН-ийн одоогийн удирдлага, толгойлогч гээд байгаа хүмүүсийн үе өнгөрсөн, тэд

    Хариулах
  • ххх / 2016 12 сар 07/

    Ер нь эд их зүгээр юмаа. Хамаг юмаа ил хэлэлцээд.манай ардын нам ингэдэггүй л дээ. Харин зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Одоогийн дарга нараас хэн нь хэрэггүй. Естой хэн нь ч. Ингээд шинэчлэгдээд явбал манай намыг ялах нь ойрхон бн. Манай нам юү ч олигтой юм хийхгүй мөртлөө олиггүй маш их юм хийж улсаа

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    Энэ АН ч өөрчлөгдөхгүй дээ. ТӨР бариад улсаа хөгжүүлж чаддаггүй АН, МАН аас яаж л сална даа. Улсаа хөгжүүлье гэвэл арай өөр бүтэцтэй, шударга эх оронч сэтгэлгээтэй хүмүүсээс бүрдсэн шинэ нам л хэрэгтэй болж байна

    1
    Хариулах