Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүд үнэн байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 07 ・ 21

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг танилцуулсан. Түүний үндэслэлээс харахад үнэхээр л үндэслэлтэй харагдаж байлаа. Ер нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огцрох болчихсон юм биш үү.

Тухайлбал, Ерөнхийлөгч "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах ажиллагааг зохион байгуулсан гэгдэж байна. Энэ үнэхээр үндэслэлтэй, шударга хууль гэж байдаг бол тогтоох биз. Энэ бол түүний лобби мөн.

Хоёрдугаарт, 35 тэрбум төгрөгийн хохирол барагдуулаагүй Жастин Каплад өршөөл үзүүлсэн. Гуравдугаарт, Рио Тинто копаниас байр авсан нь авлигын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгой компанитай гэрээ хийж “Breu House” хотхоноос долоон тоот байрыг 36 сая 396 мянган төгрөгөөр хувьдаа авсан.

Дөрөвдүгээрт 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг ТББ-д зориулж 3 сая хүртэлх ам.доллар цуглуулах хандивын аяныг АНУ-д зохион байгуулсан нь илт авлигын шинж чанартай үйлдэл болсон. Тавдугаарт "Оюутолгой" компанид зөвлөгөө авах нэрээр төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, энэ мөнгөний тодорхой хувийг өөрийн найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн. 

Зургадугаарт санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан.

Долдугаарт “Байнга төвийг сахих бодлого”-ыг баримтална хэмээн дэлхий нийтэд дур мэдэн зарлаж Монгол улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.

 Наймдугаарт Монгол улсыг нэгдмэл биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.

Есдүгээрт Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ анх удаа давхар дээлний асуудлыг санаачилж, өөрөө гардан хэрэгжүүлсэн. Энэ нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн үйл явдал болсон.

Аравдугаарт Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй болгож хүчгүй болгох бодитой алхам хийсэн. Аравнэгдүгээрт Ерөнхийлөгч УИХ-д ажлаа жил тутам танилцуулах атал найман жилд нэг л удаа хуулийн дагуу  үйл ажиллагааныхаа тайланг тавьсан. Арванхоёрдугаарт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж Гадаад хэргийн яам, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан. Ингэснээр Засгийн газрын кабинетын чадавхийг бууруулж, Засгийн газрын үйл ажиллагаанд дур мэдэн оролцож, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, өөртөө төвлөрүүлэх санаархлаа зогсоохгүй байна хэмээн үзсэн тухайгаа Г.Уянга өчигдөр танилцуулсан. Тэрээр ор үндэслэлгү йзүйлийг лав яриагүй. Тэгэхээр Ерөнхийлөгч бараг огцрох хэмжээнд хүчихсэн юм биш үү.

Г.Наран   


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

21 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 13/

    Уянга аль нэг зүгээс ирсэн том амлалтанд нь наймаалцаад таг болох вийдэ.Тэгвэл жинхэнэ шантаазчин,популист нэрээ авна шүү.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 08/

    чадаж байхад арга алга

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 08/

    Элбэгдорж үнэхээр нэр хүндгүй болж дээ.Зурагтаар гарч худлаа ярихаа больж.элбэгдорж гээд л нэр нь гарах төдийд араас нь баахан хараал, ерөөл. хэдхэн сар тэсээд ажлаа өгөөд гадаад руу зугтах тухай бодсон нь дээр болж дээ.Н.Энхбаярыг дарга нар оймсыг нь гозойлгосон.Харин Элбэгдоржийг ард түмэн оймсыг

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 08/

    Ардчилал жинхэнэ ёсоор хөгжсөн оронд бол эдгээр шалтгаануудын зөвхөн ганц нь л байхад огцруулах хангалттай үндэслэл болно. Гэвч манай монголчууд арчаагүй улсаа. ТВ-р Эбэ нэг гарч хошгоруулахад л мартана.

    Хариулах
  • xurdan ogtsruul / 2016 12 сар 08/

    irgen

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    Эдгээр асуудлын зөвхөн ганц нь л огцруулах бүрэн хангалттай

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    ХӨӨРХИЙ МОНГОЛЧУУД ОДОО Л УХААРЧ БАЙГАА ЮМ БАЙХДАА. АЛЬ ЭРТ ОГЦОРОХ БАЙСИЙМ.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    za daa elbegdorjoor tug tahisan ch yahav dee iim anhiagvi hvn mongol harin buh suuhiiimaa

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    эрдэнэт ийн асуудлыгбодохоор л ой гутаж байна.өөрөө энэ асуудлуууддаа няцаалт өгч ч чадахгүй болсон шиг байна доо.ёр нь ёрөнхийлөгчид 70 аасдоош насны хүн тавьдагаа болимоор юм

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    дэмжиж байна. Уянга цааш нь зоригтой үргэлжлүүл.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    Анх нэр дэвшээд яваж байхдаа:Адарсүрэн үнэхээр сайн дууч байж,гэвч шагналд хүрсэнгүй,би хэрэвээ ерөнхийлөгч болвол ГАВЬЯАТ цолыг олгуулана гэж олны өмнө амлаад мартсан,нас барсан хүнийах дүүсийг ингэж хуурах нь их л муухай юм,ер нь ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг болсон нь үнэн,тэртэээ тэргүй буух

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    Уянгын бодол шал худлаа энэ авгай хамт байсан гишүүнээ худалдаж байсан шүү ард түмэн минь үүнд итгээд хэрэгүй ард түмнээр тоглон шүү балай авгайгаас хол байцгаа

    Хариулах
  • emh zambaraagyi baidal togtooson muu tarbaga?.. / 2016 12 сар 07/

    hulgaichaa hyrdan zailuul!!!!!ard tymen saardaj bna?Nobsiin lalar eh ornoo hydaldsan alyyrchin,ataat har luibarching gisgeh gazargyi bolgono doo!!!!haraarai!!!ard tymenii nyd hyrz syy,elbegdorj gyai!!!!

    2
    Хариулах
  • Lapsha / 2016 12 сар 07/

    Уянгын улс төрд байр сууриа олдог цорын ганц бөгөөд нэлээд гаршсан арга нь нилээн дээгүүр албан тушаалтнуудаас хэн нэгнийг огцруулах тухай ярьж эхлэх.гаргаж тавьсан асуудлууд нь үнэн байх бас үр дүнтэй байх эсэх нь чухал биш

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    ер нь бол итгэл алдарсан шүү дээ. удахгүй буух гэж байгаа, дараа нь олон асуудлуудтай орооцолдох хүнийг хүлээвэл яасан юм бэ? Уянгаа... прокурор, шүүх, цагдаа, АТГ одоо бол хөдөлж чадахгүй шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    улсын хөрөнгөөр дандаа биеэ оторлож явна. азаргын гол, сэлэнгэ амралт гээд бичээд байвал зөндөө л байна энэ зөвхөн эхлэл нь ерөнхийлөгчөө таны ардчилал дэндүү хэтрээд байна

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    яг үнэн яаралтай огцруулах цаг алдах хэрэггүй ерөнхийлөгч шиг ам ажил нь алд дэлэм зөрүүтэй хүн монголдоо ховордоо

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    Demjihgvi,

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    ali ert iim bolson doo erthen ogtsruulaad hariutslaga tootsoh heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    Дэмжиж байна.

    3
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 07/

    Сайхан мэдээ байна.Г.Уянгын үйлс бүтэх болтугай.

    2
    Хариулах