Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2016 12 сар 15
・ 4
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдсан. Хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалд томилогдсон 33 гишүүнийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүсийг нөхөн томилсон байна. Мөн МАН-ын дарга М.Энхболд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, заалнаас Нарийн бичгийн даргад Ц.Бат-Энхийг томилуулах санал гаргав. Улмаар Бага хурлын гишүүд саналыг дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг, Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг томилсоноор энэ удаагийн Бага хурал өндөрлөсөн. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн намтрыг хүргэж байна.
Цогтын Бат-Энх
1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1998 онд намын гишүүнээр элссэн. 2001-2015 он хүртэл 15 жил намын дэргэдэх залуучуудын байгууллага болох МАСАХ, НАМЗХ-ын УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн. 2005 оноос одоог хүртэл намын бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа. 2009-2013 он хүртэл Орхон аймгийн намын хорооны дэд даргын сонгуульт ажлыг тус тус хажиш ирсэн.
- Нийслэлийн өмчийн харилцааны орлогч дарга
- Зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дараг
- Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч захирал зэрэг хариуцлагатай албан тушаал хашсан ажлын дадлага туршлагатай.
Орос, англи хэлтэй нам улс төрийн ажил хийх арвин туршлагатай манай намын залуу боловсон хүчин билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.