П.Очирбат: Ааштай хүмүүсийн араншинд тааруулж савчиж байдаг хууль, Засгийн газар гэж байхгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 21 ・ 23

 

“Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2016.12.21/ Төрийн ордонд болов.  УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн  илтгэл тавьсан юм. Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай Үндсэн хуультай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Үндсэн хууль үүргээ хэр гүйцэтгэж байна вэ. Хуулийг өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Цаашдаа ч сайн гүйцэтгэнэ. Өөрчлөгдөхгүй зүйл гэж байхгүй. Хүний оюунаар бүтсэн  зүйл нийгмийн хөгжлөөр өөрийнхөө хэрэгтэй хэрэггүйг шалгуулж дүн нь гарч байдаг. Ард түмэн Үндсэн хуулиа өөрсдөө баталсан. Өөрсдөө хэлэлцсэн. Өөрсдийнхөө  бүтээл буюу айлаар ярихад төрүүлсэн бүтээл нь хэр зэрэг ачтай тустай, нийгэмд хэрэгтэй хүн болж хүмүүжив гэдэг шиг Үндсэн хуулиа бас л хэмжиж шалгаж байгаа. Үндсэн хууль өөрчилье гэдэг ард түмний санал мөн үү биш үү гэдгийг асуух ёстой. Мөн юу нь болохгүй, яаж өөрчлөх юм гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй. Ард түмнээс асуусан тохиолдолд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ  одоо өөрчлөх цаг нь мөн үү, өөрчлөх зүйлээ оновчтой сонгож ард түмний амьдралын хөгжлийн шалгуур даахгүй ийм үзүүлэлт заалт байна гэж үзвэл өөрчилж сэлбэж, нэмж тодруулах хэрэгтэй. Түүнээс биш улс төрчид, намын сонирхолд Үндсэн хууль нийцэхгүй байгаа учраас өөрчилье гэх юм бол ард түмэн зөвшөөрөхгүй. Олон намын тогтолцоотой улс оронд нэг намын саналаар, нэг улстөрчийн сонирхлоор өөрчилнө гэж байхгүй. Өөрчлөх эсэхийг ард түмэн мэднэ. Харин ямар зүйл заалтаар яаж өөрчлөх хуулийн нарийн заалтыг хууль тогтоогчид ярьж хэлэлцэж болно.

-Үндсэн хуулийг ямар тохиолдолд зайлшгүй өөрчлөх шаардлагатай вэ?

-Үндсэн хуулийн боломжийг бүрэн ашиглаж чадсан уу гэдгээ нарийн хэмжиж хэлэлцмээр байгаа юм. Жишээлбэл,  Үндсэн хуулинд заасан 28 хуулийг  гаргаж тухайн үед зохицуулж чадахгүй дутуу орхисон  асуудлыг бүрэн ашиглаж  чадсан уу гэвэл би чадаагүй гэж хэлнэ. Ер нь Үндсэн хуулийн боломж, чадамжийг агуулгаар нь ухаарч ойлгож чадсан уу. Үндсэн хуульдаа захирагдах уу эсвэл тухайн цаг үеийн улс төрийн үзэл бодлын зөрчлийг дагуулж буруу тийш нь, тухайн нам улстөрийн сонирхолд нийцүүлж өөрчилнө гэж бодож байгаа бол бүтэхгүй. Тэгэж ч болохгүй. Тиймээс энэ болгоныг сайн ярьж хэлэлцэх хэрэгтэй. Учиргүй яараад байх зүйл байхгүй. Ер нь Үндсэн хуулийг нийгэм солигдоход л өөрчилдөг. 1924 онд Хаант засгийг сольж Бүгд найрамдах засгийг солино гэж Үндсэн хуулийг гаргасан. 1940 онд хөрөнгөтний биш хөгжлийн замаар хөгжинө гэж үзээд Үндсэн хууль гаргасан. Дараа нь дутуу байна гээд социализм, коммунизм байгуулна гээд 1960 оны Үндсэн хуулийг өөрчилсөн. 1990 оныхыг зах зээлийн эдийн засагтай, олон намын системтэй ардчилсан тогтолцоонд шилжинэ гээд Үндсэн хуулиа баталсан. Одоо Үндсэн хуулиа яаж өөрчлөх юм. Буцаагаад хуучин нийгэм рүүгээ шилжинэ гэж Үндсэн хууль зохиох юмуу. Энэ Үндсэн хуулийн гавъяа Монголын ардчиллыг өдий зэрэгтэй хөгжүүлээд бэхжүүлээд Азид биш дэлхийд хөгжил баталгаатай болсон Монгол Улсыг бий болгосон. Ийм түвшинд хүргэсэн хуулийг болохгүй, бүтэхгүй гэх үндэслэл бий юу.

-Энэ парламентад Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий юу?

-Парламентын чадамжийн асуудал биш. Үндсэн хууль нийгмийн баталгааг хангаж чадаж байна уу, чадахгүй байна уу эсэх асуудал юм.

-УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөлтөөр тодорхой болгоно гэсэн асуудал яригдаж байна?

-Үндсэн хуулинд эрх мэдлийг маш нарийн хуваарилж өгсөн. Харамсалтай нь аль ч Их Хурал Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг  баримтлахгүй байна. Үндсэн хуулиар заачихсан Засгийн газрын эрх мэдлийг УИХ урдуур нь орж эдлээд Засгийн газраар тэр эрх мэдлийг нь хэрэгжүүлүүлэхгүй байгаа юм. УИХ зарим тохиолдолд парламентын  үйл ажиллагаа явуулах эрхийг урдуур нь орж хязгаарлаад байна. Төр төвтэй нийгэм биш эргээд нам төрийн эрхийг барина гэсэн 1960 оны Үндсэн хуулийг сэргээх шахуу юм болж байна. Ингэж болохгүй.

- Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн зүйл ярьж байгаа шүү дээ?

-Эрх мэдэл дутаад байгаа зүйл байхгүй. Үндсэн хуульд заасан эрх мэдлийг Засгийн газар бүрэн хэрэгжүүлээд явах юм бол хүрэлцээтэй. Тэр эрхийг УИХ эдлүүлэхгүй байгаа учраас эрх мэдэл дутаад байгаа юм шиг ажиглагдаад байгаа юм. Засгийн газар муудаа биш Засгийн газраар ажлыг нь хийлгэхгүй байна. Сонгууль болохоор л хууль, Засгийн газар өөрчлөгдөж байдаг. Ерөөсөө Засгийн газрын тогтвортой бүтцээр Их Хурал ажиллуулахгүй байна. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг Үндсэн хуульд бичигдсэн маш нарийн дэг журамтай зүйл. Нэг зүйл таалагдахгүй бол Засгийн газрын тэр гишүүнийг огцруулна, нэг намд таалагдахгүй бол Засгийн газрыг орвонгоор нь эргүүлнэ гээд явж байдаг болж. Үндсэн хуульд захирагдаж байгаа болохоос ааштай хүмүүсийн араншинд тааруулж савчиж байдаг хууль, Засгийн газар гэж байхгүй. Хуулиа мөрдөхгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

23 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 26/

    Алт хөтөлбөр, энгэрээ мялаасан газрын тос, хар гаригийнхтай уулздаг ДАШЦЭРЭН гээд энэ хүнтэй холбоотой олон зүйл байна даа

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 26/

    Монголыг ус модгүй, ухсан нүх болгосон хүн чинь энэ шүү дээ. Насны эцэст тамаас айгаад арай ухаантай дуугарсан байж болох юм Гэвч эрлэг хаан хар цагааныг гайгүй сайн, тэгээд зөв шүүдэг юм гэсэн. Ард түмний бэлэгийн байшингаар мөнгө угаасан гэл үү?

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 25/

    энэ хүн шинэ хөгжлийг зөв замруу удирдаж чадаагүй шүү, дээлийнхээ энгэрийг дорнодын нефтээр мялааж байсан нь жүжиг байж дээ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 25/

    энэ хүн шинэ хөгжлийг зөв замруу удирдаж чадаагүй шүү, дээлийнхээ энгэрийг дорнодын нефтээр мялааж байсан нь жүжиг байж дээ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 25/

    нүглийн есөн шид нь бүрдсэн энэ өвгөн ард түмнээ их басамжилж байх шив. Ааштай бүхэнд тааруулж савчиж байдаг засаг төр гэж юу гэж байгаа юм бэ. Тэгвэл ард түмэн энэ засаг төрийг байгуулсан учир ард түмэндээ үйлчлэх савчих ёстой. Түүнийг энэ муу ардын хөрөнгийг хумслагч хулгайч мэддэг юм биш. Гайгүй

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 24/

    улааныг үзэж урвасан, шарыг үзэж шарвасан, алт хөтөлбөр гэж солиорч онгон байгалиа сүйрүүлсэн, эрх тушаал эд мөнгөний төлөө улсаа ч худалдахаас сийхгүй энэ хүнийг барьж бүх нүглийг нь хэлүүлж, байх ёстой газар руу нь явуулах төр засаг хууль байна уу.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 24/

    Удам муут. Нэг их хээгүй дүр эсгэсэн зальтай, шуналтай луйварчиндаа. Энд тэндэхийн төлөөлөн удирдах зөвлөлд орох туршлагыг нь Багабаньд бас дуурайгаад ичихч үгүй Оюутолгой хавиар эргэлдээд байх юм. Энэ ерөнхийлөгч байсан хүмүүс ямар их дуусдаггүй шуналтай лаларууд вэ?

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 24/

    Энэ хүн харагдах бүрд Монголын сүйрэл ирэх мэт аймаар хүн. Ер нь өөрөөч олны нүднээс далд байх нь зүйтэй. Үхэхийн хооронд юун их шунал вэ? Зувчуулсан, луйвардсан, авилгадсан хангалттай мөнгөтэй байж. Далдхан байгаач.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 24/

    эх орноо сүйрүүлэх анхны алхмыг хэн хийсэн бэ гэдгийг тодруулахсан, тэгвэл энэ хүн ч нилээд дээгүүр давхина даа

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 23/

    Deele gazarin tosoor myalagad bsan.neft bolobsryylah vildber bhgvi.bvgd amia bdson lyibarchid

    Хариулах
  • Almaz / 2016 12 сар 23/

    Хүнийг эрхтэн энэ тэрээр нь элдэвлэж яахна вэ. Үг хэлэх эрх алуурчинд ч байдаг юм.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 23/

    Ард түмнийхээ сэтгэлээ шингээж босгож бэлэглэсэн харшыг газартай нь зарсан гэдэг үнэн үү?үнэн бол энэ ёстой хогын амьтан,ховдгын гай киноны хамараа зангидуулмар мөндөө.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 23/

    hovdgiin gai boljee

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 22/

    bar boljee

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 22/

    niigmee solih tsag ni bolson um bishvv tanii batalsan alt hutulbur mongold uy avchirsan be ta haruilnuu

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 22/

    buurlaas ug sonsoh l heregtei hen ch ene hun shig ajil hiij uzeegui bj eldeb hob yrih hereggui gej bodoj bna sanaa abah zuil helsen l bna shd zaabal huniig buruutan bolgoj bj sanaa a mardgaa l bolchihol dooooo

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 21/

    Алт хөтөлбөрийг анх хэн санаачлаж монгол орны газар шороог сүйтгэж хэдэн үеэрээ барахгүй нүгэл тамд унагасан вэ?

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 21/

    энэ өвгөний улсаас төрөөс хувьчилж авсан гэх тэр объектуудыг юу гэх вэ энэ хулгай мөнүү эсхүүл бишүү, ийм шударга ёс байхуу та минь эээ

    1
    Хариулах
  • очирбат / 2016 12 сар 21/

    үлгэрийн киног санаж байна уу та минь ээ нэг худаг дээр ирээд хамраа мушгуулаад урт болгуулдаг шуналтай баяны тухай киног ...тэр бол зүрх сэтгэлээрээ яг энэ очирбат шдээ бас нөгөө зэрэг нэмэхийн өмнө дээр гардаг нэг харамч өвгөн царай нь адилхан нь яахвээ зүгээр зүрх сэтгэл нь яг шүү

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 21/

    \\\\\\\\\\\\монгол улсын газрын баялагаар тоголсон хүн болохоор цадаад хойчийн нүгэл буюнаа дэнслүүлэнэ гэдгийг мэдээд харин ч гайгүй зөв хэлсэн байна

    1
    Хариулах
  • шаабар / 2016 12 сар 21/

    Тэр ч үнэн шүү. Засгийн Газрыг УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүслээр ажиллахыг шаарддаг болохоор утсан хүүхэлдэй л болж хувирдаг. Уг нь төсөвийг нь баталж өгөөд зөв зарцуулж буй эсэхэд нь хяналт тавьдаг бол болох. Бас хамтарч ажиллах сайдууд аа ч сонгох боломж олгодоггүй. Өөрсдийн хүмүүсээ мэргэжил мэдл

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 21/

    nice

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 21/

    ene hovdogiin gai odoo yum heleed nemer bna u

    1
    Хариулах