Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 26
・ 4

Утааны эсрэг нэгдсэн ээж аавуудын жагсаал эхэллээ. Тэд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ. Засгийн газарт тодорхой шаардлагууд хүргүүлэх юм. Үүнд:
-Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай
-Утаа гамшиг болсныг хүлээн зөвшөөрөх зөвлөмж мэдэгдэл гаргах
-Утааны голомтод очиж нөхцөл байдал дээр Засгийн газар хуралдах
-Утаа бууруулж чадаагүйгээ тайлбарлаж тайлангаа тавих
-Яаралтай цогц арга хэмжээ авах ажлын хэсгийг яаралтай гаргаж мэдэгдэх
-Агаарын бохирдлоос үүдэлтэй нь батлагдсан хатгалгаа болон бусад өвчлөл эндэгдэл дээр нөхөн олговор олгох
-Засгийн газар нэгдүгээр сарын 10 гэхэд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх /Энэ өвөл гэхэд агаарын бохирдлыг 25 хувиар бууруулах боломж байгаа/
-Засгийн газрын утааг бууруулах Үндэсний зөвлөлийн ажлыг хянах иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах зэргийг тусгажээ.
Жагсаалд оролцох иргэд төр, засгийн тэргүүнүүдэд хандаж, агаарын бохирдлыг шийдвэрлэх, нөхцөл байдлыг илэрхийлсэн лоозон, самбар зэргийг барин жагсах юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.