Нийтлэлч Баабарын зөв бол С.Эрдэнэ буруутай

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 26 ・ 11

Ардчлсан намын даргад С.Эрдэнэ нэр дэвшиж буй. Өмнө нь хууль бус зүйл олныг хийсэн хэмээн түүнийг буруутгах хүн олон байна. Тодруулбал, нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “С.Эрдэнэ бол эрүүгийн гэмт хэрэгтэн.

Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад түүнийг авч гарсан”  Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь “хусаад” явж байдаг хүн. Хэдэн мянган нас барсан хүний нэрээр тэтгэвэр аваад явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж мөнгийг нь улсаас авч байна. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Хэрвээ би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их л бодоход орцны үүдэнд хүлээж байгаад хутгална биз” гэж зоригтой хэлсэн.

 Ингэж хэлснээс хойш бараг нэг жил болох гэж байна Баабар хүн гүтгэсэн болоогүй, Баабартай холбогдох ямар нэг юм болсонгүй, Мөн Баабарыг С.Эрдэнэ хутгалсангүй.

Баабар хариуцлага хүлээгээгүйг бодохоор Баабарын хэлсэн үнэн гэж ойлгогдож байна. Бас С.Эрдэнэ ийм олон увиагүй зүйл хийсэн нь ч үнэн гэж ойлгож болохоор байна.

Угаас С.Эрдэнэ нийгмийн даатгалын мөнгөөр баяжиж, ах дүүгээ өөд нь татсан гэгддэг. Цаашлаад Баянгол дүүрэгт өөрийн гар, хөл бологсдыг зай, завсаргүй чихсэн гэх. Ер нь тус дүүрэг бүхэлдээ С.Эрдэнийн мэдэлд очсон нь хожмоо “Эрдэнэ вангийн хошуу” гэж цоллуулахад хүргэсэн гэх яриа бий. Нэгэн цагт Баянголын ИТХ, Нийгмийн даатгалын салбарууд нь тэр чигээрээ С.Эрдэнийн хүнээр дүүрсэн гэх шүүмжлэл байлаа. Тэгэхээр С.Эрдэнэ намын дарга болбол ах дүүгээрээ намыг дүүргэж Ардчилсан намыг бас нэг хошуугаа болгох нь тодорхой гэх яриа улс төрчдийн дунд яригдаж байна.  Түүнд нам удирдаж ирсэн туршлага байхгүй. Есөн гишүүнтэй намын бүлгээ сөрөг хүчин шиг ажиллуулж чадахгүй байгаа нь түүнийг сайн удирдагч гэж тодорхойлоход бэрхтэйг илэрхийлнэ. С.Эрдэнэ бол хөрөнгөжсөн, мөнгөтэй хүн. Тиймээс мөнгөөр гишүүдийн саналыг худалдаж авч магадгүй гэх хардлага зарим хүнд бий.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • lalaryyd aa!!!zailaarai?... / 2016 12 сар 27/

    ednii hen ni ch hen ch bis?Muusain hydalchyyd,hylgaichid!ard tymenii haraal idsen byzaryyd!ta nar Mongol ylasiig doroityylsan ni ynen?Zailaarai lalaryyd aa!!

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 27/

    Улс төрчдийн дунд,зарим нэг хүнд гэх мэтээр ямар ч нэргүй хаяггүй ийм балай юм бичээд юугаа хийнээ,энэ бол зүгээр л Эрднийг АН-ын дарга битгий болоосой гэсэн зарим нэг хүний гуйлтаар л бичсэн зүйл байхдаа,өөдтэй ч юм биш байна.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 27/

    Erdene bol er hun shig hun huni bolon ard tumni zovlong oilgono baabarin nomon dotorhi hin uulzana shaabar guya

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 27/

    Baabar ge soningiin haichilbar tsugluulj ard tumniig taltsuulj baidag shaabar nertei chamaig bi uuruu shuuhed ugnu sangiin said baihda yasan medej bna u chini nom dotorhi hun bna

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 27/

    Baabar ge soningiin haichilbar tsugluulj ard tumniig taltsuulj baidag shaabar nertei chamaig bi uuruu shuuhed ugnu sangiin said baihda yasan medej bna u chini nom dotorhi hun bna

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 27/

    Нийгмийн даатгалаар тоглосон одоо АН-аар тоглох нь дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 27/

    С.Эрдэнэ-г арай сонгохгүй байх аа, АН-ын гишүүд тйим тэнэг биш байлгүй дээ, тэгвэл энэ нам хулгайч нэрнээс салахгүй шүү дээ, Баабар үнэн үг хэлсэн болоод л одоо хүртэл зүгээр явж байгаа шүү, Эрдэнэ шоронд орох нь ч үнэн байх

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 27/

    Ардчилсан нам мөнгөн дээр л тогтдог.Эрдэнэ ч мөн адил идсэн мөнгөн дээрээ тогтож байгаа шүүдээ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 26/

    баабар гэх нэг амьтан байнаа байна. яг л кобро могой маш хортой ангилалынх шүү, өөрийгөө мэддэггүй нэг л их ихмэдэгч бас өөрийгөө янз бүрээр ойлгоно гээч түүхч нтр гээд, гэхдээ яахавэээ эрдэнэ мэтийн хувалзыг бол яг үнэнээр нь хэлж бнаа, ёстой баабар л хэлж байгаа болохоос биш ...

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 26/

    Энэ С.Эрдэнэ гэж нийгмийн даатгалын бодлогоор тоглож мөнгийг сайн олсон доо. Ямартаа тэтгэвэр авагчдыг "шуналтан, АШИГ АВАГЧИД" гэж тунхаглан зарлаж байхав .БААВАР нэг л юм хэлээд байгаа. ТАГНУУЛ, ЦАГДАА анхаарч л байгаа байх даа

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 26/

    Áàñ ë 1 õóëãàé÷

    Хариулах