Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 02
・ 1

Хамаг баялгаа харийнханд хахуульдуулан бэлэглэчихээд гуйлга гуйхаас өөр орших үндэсгүй болсон Монгол орны өнөөгийн байдал даян дэлхийд шившиг болж байна. Хятадтай нийлж Оросын эсрэг баахан дайрч давшилчихаад, бас ОХУ санхүүгийн нэн хүнд байдалтай байхад МАН-ынхан олуулаа десант буулгаж, гуйлгаа гуйсан. Тэгтэл яах гэж зээлж байгаа, ямар нөхцөлтэй зээлэхийг тодруулан асууухад юу ч хэлж чадахгүй байсан тул ОХУ зээл олгохоос татгалзсан байна. Хэвлэл мэдээлэл нь хачирхан нийтэлж нэвтрүүлж байна. Нөгөө мэргэжлийн ЗГ гэсэн, яалаа?
Оросын НТВ: “Монголын ЗГ 100 тэрбум рублийн зээл олгохыг Оросоос хүссэн ч, зорилгоо тайлбарлаж чадсангүй. Тийм учраас ОХУ татгалзахад хүрлээ. ХЭЗШУТехникийн ХА-ны ЗГХКомиссийн 20-р хуралдааны протоколд: “Монголын талаас хүссэн зээлийнхээ зорилгын талаар мэдээлэл өгөөгүй, санхүүгийн шаардагдах нөхцлүүдийг танилцуулаагүй тул Оросын тал асуудлыг авч үзэх боломжгүй болов” гэж тэмдэглэжээ. Монголын тал үүний дараа ОХУ-аас шатахуун авах 200 сая доллар зээлэхийг хүсээд байна” гэж мэдээлэв.
Оросын тролльчид:
“-Мөнгө өгөөч!
-Яах гэж байгаа юм?
-Зүгээр л...” гэсэн бичигтэй хошин зураг үйлдэн тарааж, энэ явдлыг элэг доог болгожээ.
Зорилго, нөхцлөө хэлье гэсэн ч хэцүү байсан биз, бид хэд хувааж аваад оффшорт нууна, дараагийн ЗГ хариуцна, бид хариуцахгүй гэж үнэнээ хэлэх нэг хэцүү, улс орноо хөгжүүлнэ гэж худал хэлэх нэг хэцүү. Хэлье гэсэн ч хэл ус ч муу.
Балба, Бутанаас тусламж хүсч очиход цаадуул нь манайх өөрсдөө зээл хөөцөлдөж байгаа тул боломжгүй гэсэн билээ. Энэтхэгт бас зээл авах шалтгаанаа хэлж чадахгүй байгаа учир зээлээ авч чадахгүй байгаа...
Ч.Мөнхбаяр
zuv.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.