Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 04
・ 12

Ардчилсан намын даргад таван нөхөр эв найрамдалтайгаар өрсөлдөж буйгаа зарласаар байна. Тэдэн дундаас С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарыг дэмий хүн гэх нь олон байна. Л.Гантөмөр Н.Алтанхуягын засгийн газрын үед Боловсролын сайдын алба хашиж, багагүй төвөргөсөн нэгэн. Ингэхдээ Мүүн хэмээх Насанбаярыг угжсан гэдэг нэр ч зүүсэн. Цаашилбал Мүүнийг дэмжигч байж болзошгүй гэх мэдээлэл ч гарч байлаа. Мөн тэрээр Н.Алтанхуягийг огцроход нь нүүр буруулсан гэдэг юм.
2012 оны УИХ, НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдахад Л.Гантөмөрийн нэр холбогдсон Мүүнийн асуудал, боловсролын салбарыг шороотой хутгасан гээд Ардчилсан намын нэрийг шороотой хутгасан асуудал байлаа.
Үүнээс гадна Л.Гантөмөр Ардчилсан намын ларгад нэр дэвшихийн тулд сөрөг хүчнээсээ дэмжлэг авсан гэж байна. Тодруулбал, түүний санхүүгийн асуудлыг Монголын толгой компани “MCS” дааж авсан гэх яриа байна. Сүүлийн үед хэвлэлийн хуудас, сошиал медиагаар Л.Гантөмөрийг магтан дуулсан, өрсөлдөгчдийг нь намнасан хар PR идэвхжсэн нь “MCS”-ийн их мөнгө аж. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаа шинэчилнэ, өөрөө дарга нь болно гэж яваа “Луу”-гийн ард одоогийн байдлаар Монголын хамгийн хүчирхэг нам, хамгийн их мөнгөтэй компани хоёр байгаа бололтой. Мөн томчуудын зүрхэнд шар ус хуруулдаг Дамбын Хишгээ ч түүнийг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий.
Уг нь сонгууль бол Монголын Ардчиллын бэлгэ тэмдэг. Тэр дундаа Ардчилсан намын даргын сонгууль анх удаа нийт гишүүдээсээ даргаа сонгох сонгодог зарчмыг хэрэгжүүлснээрээ түүхэнд бичигдэх үнэт зүйл болох учиртай. Харамсалтай нь, Ардчиллын нэрээр түрээ барьж ажил амьдралтайгаа золгосон хүмүүс түүнийг нь өнгө мөнгөний сонгууль болгочих гээд байгаа юм.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.