Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Амаржаргал гишүүн бохь зажлаад түмэн завгүй өнгөрүүллээ.

Эрхэм гишүүний гаргаж байгаа байдал нь хэлэлцэж байгаа асуудлыг огт сонирхохгүй тоохгүй байгаагийн нэг илрэл юм. Шинэхэн гишүүн учраас төрийн соёл суугаагүй, бүдүүлэг байж болох ч хурдан засрах шаардлагатай байх. Өмнөговь аймгийнхан түүний өмнөөс ичиж байгаа байлгүй дээ. Төрийн тэргүүн хүн байтугай, нэгдүгээр ангийн сурагчдыг бохь зажлахыг багш нар зөвшөөрдөггүй. Иймхэн зүйлийг сураагүй гишүүн байна гэхээр гунигтай юм.

Г.Наран