З.Энхболдоос болж, автозамын төслүүд хэрэгжээгүй юу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 06 ・ 6

Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутган, эрүүгийн хэргийг нь нэгтгэн шалгаж эхэлсэн. Ингэхэд Хөгжлийн банк олгосон зээлийнхээ 60 гаруй хувийг эргүүлэн олж авч чадахгүйд хүрсэн гэх дүгнэлт гарчээ.  Банкнаас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалт баримтаас харвал зээлдэгчдийн дийлэнх нь автозамын компаниуд байгаа. Хөгжлийн банк орон нутгийн авто замын 88 төсөлд 1.236.680.1. Үүнийг 88 компани хувааж авсан байна. Харин нийслэлийн авто замд 107.918.5-ыг хуваарилж 55 компани, улсын төсвөөс шилжин ирсэн төслийн ажлыг 17 компани хийж гүйцэтгэжээ. Энэ бол 2015, 2016 оны Төсвийн тухай хуулийн дагуу 79.278.8-ыг гарган санхүүжилт хийгдсэн юм байна. Мөн Гудамж төсөлд 134.348.5. Нийтдээ 1 236 680 100 000 буюу 1 их наяд 236 тэрбум 680 сая төгрөг зарцуулагдсан байгаа юм.

 Авто замын тухай хуулийг шинэчлэн батлах, 2013 онд авто замын салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ, төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцүүлэх, улмаар төлөвлөгөөг тасалдуулж, саатуулсан улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчдад зохих журмын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Мөн авто замын салбартай холбоотой шийдвэр гаргаж байгаа төрийн байгууллага буюу яам, газрын ажил, үүргийн давхардлыг арилгаж, авто замын сүлжээг хөгжүүлэх ажлыг ажлаа мэддэг, чаддаг хүмүүст нь өгөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм.

Гэвч авто замын салбарынхнаас ийм “гомдол” авсан УИХ-ын дарга тэдний хүсэлтийг УИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд тараасан ч хэлэлцүүлэлгүй хав дарсан байдаг. Хэрвээ З.Энхболд асуудлыг цаг алдалгүй хэлэлцэн шийдэж чадсан бол өнөөдөр Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжсэн автозамын төслүүд цэгцтэй хэрэгжиж, улс орон эдийн засгийн хямралд сөхрөхгүй, эзэнтэй эзэнгүй, эргэн төлөгдөх боломжтой боломжгүй зээлийн тухай хэрүүл орон даяар өрнөхгүй байх байлаа.

Автозамын салбарын зөвлөх инженерүүдээс УИХ-ын дарга З.Энхболдод 2014 оны нэгдүгээр сард өгсөн мэдээлэл.

1

2

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 07/

    cool

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 07/

    АН-ыг амаар нь шороо үнхүүлэж сонгуульд өвдөг шороодуулсан,улс орны хөгжилд гай тарьсан энэ этгээд зүй нь энд биш ганц худагт байх ёстой бус уу?

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 07/

    Ерөнхийдөө ашиг хожоо харсан хүмүүс УИХ, ЗГ т нам дагаж гардаг шүү дээ. Энэ заншил АН, МАН төр барьж байхад өөрчлөгдөхгүй. Одоо УИХ д газрын наймаачид, уяачид удирдлагын жолоог атгаж байгаа

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 06/


    Энэ гөлгөр улс орон самарсан нөхдийн нэг яалтчгүй үүнийг шалга хүний гараар могой бариулагч

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 06/

    энэ гөлөөн монгол улсыг самарч дуусаа биздээ.тэгээд одоо бас шүүхдэнэ энэ тэр гэж ярих юм

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 06/

    Тэнэг юмнуудад юу ч хэлээд, зөвлөөд нэмэргүй юм билээ, өөрсдөд нь ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөхгүй байдаг. Энэ бичигт гарын үсэг зурсан зарим хүмүүсийг ажлаас нь халж заримыг нь дуудан донгодсон гэнэ билээ

    Хариулах