Сүхбаатарын АН-ынхан улс төрийн тэмцэл хийнэ гэлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 06 ・ 1

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д сонгогдсон Ардчилсан намын 17 гишүүн мэдээлэл хийлээ. Тэд “Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгууль, Засаг даргын томилгоотой холбоотой улс төрийн хямрал үүсээд байна” гэсэн юм.

Хэвлэлийн хуралд оролцсон гишүүдийн тайлбарлаж буйгаар Сүхбаатар аймгийн ИТХ нийт 33 суудалтай аж. Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д Ардчилсан нам 16, МАН 16 суудал авсан ба нэг тойрогт маргаан үүссэн учраас дахин сонгууль явуулахаар болжээ. Гэтэл МАН маргаантай байгаа нэг суудал дээр өөрийн хүнээ оролцуулж, анхдугаар хуралдаан хийн, ИТХ-ын даргаа сонгосон аж. Ингээд Ерөнхий сайдад бичиг илгээн, аймгийн Засаг даргыг батламжлуулсан, ингэхдээ аймгийн ИТХ-ын тамгыг гээгдүүлсэн хэмээн хуурамчаар дахин тамга хийлгэж, ашигласан гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: