Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 11
・ 5

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Нийслэлийн агаар, орчны бохирдол” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Түүний мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Үндсэн хуулинд байдаг хамгийн гол заалт бол Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Харин Улаанбаатар аюултай орчин болоод байна.
-Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт Үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр.
-Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй төрж байхад энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол өөр юуг гамшиг гэх юм бэ.
-Утааны үеийнхэн гээд бүхэл бүтэн үе бий болж байна.
-2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг би хэлж байсан.
-Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг.
-Одоо л бид сэрж байгаа юм биш. Энэ утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан.
-Зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж би хэлж байсан.
-Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийнх нь хийсэн гамшиг.
-Утааг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
-Гамшгийн бүс онцгой горимоор ажиллана.
-Засгийн газраас эхлээд хотын захиргаа онцгой горимоор ажиллая.
-Агаарын бохирлыг бууруулах үндэсний хорооны нэрийг өөрчилж, Орчны бохирдлыг бууруулах онцгой байдлын хороо болгон Ерөнхий сайд удирдана.
-Гамшгийн бүсээс хүмүүсийг гаргадаг. Аюулгүй орчин руу гаргана. Дөрвөн уулын дунд биш, Монголын хэмжээнд сэтгэ л дээ.
-Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй
-Нүүлгэн шилжүүлэлтэд Улаанбаатар хотыг тойрсон аймаг, сумдууд оролцох хэрэгтэй.
-Би хэзээ ч Улаанбаатар сайхан байна. Хүрээд ирээч гэж хэлж байгаагүй.
-Улаанбаатарын агаар ч биш, хөрс, ус бохирдчихсон.
-Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм.
-Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш, уралдаж гарах хэрэгтэй.
-Улаанбаатар үр ашиггүй хот болсон.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.