МУГТ С.Ням-Очир өнөөдөр зодог тайлна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 16 ・ 2

2017 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд эхэллээ.

Тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр /2017.01.16, 14.00 цагт/ Олимп, багийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлах тухайгаа мэдэгдээд байна.

Тэрбээр 1998 оноос Ю.Баттогтох багшаар хичээл заалгаж, жүдо бөхийн спортод хөл тавьсан. Түүний амжилтаас дурьдвал:

 

  • 2009 оны "Универсиад" наадмын хүрэл медаль

 

  • 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медаль

 

  • "Дэлхийн цом" Мастеруудын цуврал, "Гран-при", "Их дуулга" тэмцээнээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль

 

  • “Лондон 2012” зуны XXX олимпод жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн.
  •  

Тэрбээр ийн анхны олимпдоо оролцон  Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирсан юм.

С.Ням-Очир 2012 оны наймдугаар сарын 24-нд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: