Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 23
・ 4
Улсаас тендерийн мөнгөө урьдчилаад авчихдаг ч ажлаа хийдэггүй, хэтэрхий даварсан нэг компани байна. Тодруулбал, тус компани Дундговь аймгийн төвд Төв халхын дуулалт жүжгийн театр барихаар болж, БСШУЯ-наас 440 сая төгрөгийн санхүүжилтбайгаа юм. Харин 2012 онд 3.3 тэрбум төгрөг авахаас урьдчилгаа төлбөрийн баталгаа гарган БСШУЯ-наас 1.6 тэрбум төгрөг авчээ. Ингэсэн атлаа барилгын ажлаа хийгээгүй үлдсэн 1.7 тэрбум төгрөгийг өгөлгүй, улсын төсөвт буцаасан байдаг. Энэ мэт улсын ажлыг цалгардуулж, мөнгө завшдгаара бүр алдартай. Хамгийн сүүлд гэхэд л Халдвартын эмнэлгийн барилгын ажилыг мөн луйвардсан. Халдвартын эмнэлгийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орчихвол олон хүний амь насыг аврах чухал шаардлагатай. Гэтэл Суурь гэж компани 2011 онд тус барилгыг барина гээд тендэрээс 450 сая төгрөг авчээ. Гэвч барилгаа барилгүй алга болсон тул тус компаныг шүүхэд өгөөд байгаа юм байна.
Тэгвэл луйвар хийдэг гэх энэ компани 1991 онд Улаанбаатар хотод хувьчлагдсан анхны бетон зуурмагийн үйлдвэрийн материаллаг баазад тулгуурлан байгуулагджээ. Эрхэлдэг үндсэн бизнес нь цемент, бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдаа. 2007 оноос улсдаа томоохонд тооцогдох Дарханы хайрганы ордыг ашиглах болжээ. Үүнээс гадна Сэлэнгэ, Дорноговь аймагт шохойн чулууны орд газрыг ашигладаг юм байна.
Энэ компанын Баянгол дүүргийн XX хороонд байрлах “Суурь” бетон зуурмагийн цехэд өмнө нь гал гарч гурван хүн амиа алдсан хэрэг гарсан байдаг. Тодруулбал, тус компанийн зуурмагийн машинд тэсрэлт болсон байдаг. Мөн дараахан нь “Суурь” компанийн бетон зуурмагийн өөр нэг машин тэсэрч гал гарсан. Тухайн үед Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран тус компанийн үйл ажиллагааг зогсоосон юм. Суурь гэж компанийн эзэн нь Х.Чинболд.
Х.Чинболд гэж хэн бэ
Х.Чинболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санй найз нь юм байна. Тэрээр залуу байхаасаа хөрш зэргэлдээ амьдарч дотно нөхөрлөсөн аж. Тодруулбал, одоогоос бараг 30 жилийн өмнө Сансарт айл хөрш байсан юм билээ. Ингээд найзуудын хүүхдүүд гэр бүл болжээ. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийн том хүү Э.Эрдэнэ өнөгөрсөн хавар иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэрээр Х.Чинболдын охинтой гэрлэж, хурим найраа хийсэн байна. Э.Эрдэнийн эхнэрийг Ч.Ариунжаргал гэдэг аж. Ч.Ариунжаргал, Э.Эрдэнэ нар хоёр настайгаас эхлэн бие биенээ мэддэг, нэг цэцэрлэгт явдаг багын андууд гэнэ. Мөн АНУ-д ч хамт сурч байжээ. Хэдийгэээр бага балчираасаа найзалж байсан ч гэсэн таван жилийн өмнөөс албан ёсоор үерхэж байгаад гэрлэжээ. Х. Чинболд Орост Барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн. 1990 онд СОТ-3 гэгдэх барилгын үйлдвэрийн баазад мастераар ажиллаж байгаад 1991 онд мэргэжилтэн орос мэргэжилтнүүдийг нутаг буцахад ажилчидтайгаа нийлээд “Суурь” пүүс гэж байгуулж байсан гэнэ.
Үргэлжлэл бий...
Zaluu.mn
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.