Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 21
・ 1

Эцэг эх нь төрсөн үрээ санаатайгаар бүрэлгэх хэрцгий балмад үйлдэл сүүлийн үед ихээр гарах болсон. Саяхан гэхэд 10 хоногтой нярай хүүхдээ төрсөн эх нь зүүгээр шивж хөнөөхийг завдсан аймшигт хэрэг Баянхонгор аймагт гарсан билээ.
Тодруулбал, 1991 онд төрсөн тус аймгийн харъяат Ц гэгч төрүүлсэн нярай хүүхдийнхээ цээжин хэсэгт нь олон удаа зүүгээр шивж хүнд гэмтээсэн байдаг. Нярай дутуу төрсөн бөгөөд 1.8 кг жинтэй төржээ. Гэвч ээж нь амьд үлдэхгүй гэх шалтгаанаар санаатайгаар хөнөөхийг завдсан байна.
Одоогоор нярай ЭНЭМТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд түүний биед хийсэн эхний хагалгаагаар цээжин тус газраас нь зургаан ширхэг зүүг гарган авчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.