ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 23 ・ 1

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах болон дасгалжуулагчийн нээлттэй сонгон шалгаруулалт энэ сарын 30-нд болох бөгөөд бүртгэл энэ сарын 29-ныг хүртэл явагдах юм байна. Сонгон шалгаруулалтад оролцох дасгалжуулагчид өргөдөл, намтар болон төрийн албан хаагчийн анкетыг бөглөсөн байх шаардлагатай. Мөн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журмын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд биеийн тамир, спортын их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш цолтой байх, өндөр зэрэглэлийн тамирчидтай гурван жил ажилласан байх, дасгалжуулагчаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх, дасгалжуулсан тамирчин нь олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн байх шаардлагатай юм. Мөн сахилгын шийтгэлгүй байх, тамирчдад анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх зэрэг шаардлага тавьдаг аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: