С.Эрдэнэ мөнгөний хүчээр намын дарга болно гэв үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 25 ・ 2

АН-ын даргын сонгуульд таван хүн нэр дэвшиж байгаа. Тэд зүүн  аймгаас эхлээд эх орноо бүтэн тойрч бүх аймгуудын иргэдтэй уулзах уулзалт хийж буй, ингэхдээ өөр, өөрийнхөө хэвлэлийн төлөөлөгчид болон дагалдах хүмүүс, жолооч зэрэг олон хүнтэй баг болж яваа. Тэгэхээр нэлээд мөнгө гарч буй нь гарцаагүй. Ингэхээр нэлээд мөнгөтэй хүмүүс нь шалгарч АН-ын даргад өрсөлдөж буй нь тодорхой. Мөн тэд өрсөлдөхийн тулд намдаа тус тус 250 сая төгрөгийн санхүүжилт өгсөн. Одоо болохоор С.Эрдэнийг намын дарга болгон гэх яриа гараад эхэлжээ. Яагаад гэвэл С.Эрдэнэ хамгийн их мөнгөтэй нь юм байна. Тус намын хувьд хамгийн их мөнгөтэй, намдаа хамгийн их мөнгө өгч чадах хүн нь их эрх мэдэлтэй байдаг юм байна. Албан тушаал эрх мэдлийг мөнгөөр худалдаж авдаг гэсэн үг.

Уг нь ардчилсан нам олон пракцтай. Пракцуудын төлөөлөл болох хүмүүс нь нэр дэвшсэн харагдаж байсан. ГЭвч тэд мөнгөний төлөө ийнхүү хүчин мөхөстөж, С.Эрдэнэ өөрийн хүслээр, мөнгөнийхөө бяраар АН-ын эрхийг гартаа авах нь бараг тодорхой болж байгаа бололтой байна. АН-ынхан ч үнэхээр хүчгүй болох ингэж харагдах юм байна. Гэхдээ С.Эрдэнийн энэ гайхуулаад буй их мөнгө хаанас олсон ямар замаар, ямар албан тушаалд очиж байж ямар арга зараам олсон гэдэг нь бас их хачирхалтай асуудал болно. Өнгөрсөн жилүүдэд хэвлэлийнхэн нэлээд тодорхой биччихсэн учраас ингээд орхьё. АН үнэхээр мөнгөнд захирагдаж, хамгийн их мөнгөтэй С.Эрдэнийг дарга болгох нь уу.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Гоншигноод яахав / 2017 01 сар 26/

    Хэлсэн ярьсандаа байж чаддаг эр ,Ардчиллын төлөө муу сайн бүгдийн үзсэн мужик учраас ард түмний дахин мандат авч сонгогдсон хүн дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 25/

    nice

    Хариулах