Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 01
・ 6

Хоёр өдрийн өмнө гавьяат эдийн засагч Б.Осоргарав улсдаа 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгж хандивлаж буйгаа мэдэгдэж, ард түмнийг хандивын аянд оролцохыг уриалсан. Тэрээр манай улс эдийн засгийн хямралтай байгаа учраас иргэд бүгдээрээ чадах чинээгээр хандив өргөх ёстой, өгье гэвэл ганцаасаа гэх үгээр уриалж байв. Мөнгө цуглуулах аян зарласан түүнд баяр хүргэж, өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн ордонд дуудаж хүлээн авсан байна. Хамгийн эмгэнэлтэй нь түүнийг дуудаж уулзахдаа хандивт цугларах мөнгийг тухайн дансанд нь биш, төрийн сангийн дансанд хуримтлуул, өөрийнхөө өгсөн 10 сая төгрөгийг тухайн данснаас нь буцааж, аваад төрийн сангийн дансанд хийгээдэх гэжээ. Ер нь төрийн дансанд орсон мөнгө болгон олигтой зүйл болдоггүй. Тэгээд замхарна гэсэн үг. Мөн энэ ажлыг оффшорт данстай эрхмүүд болон энэ засгийг барьж буй МАН-ынхан санаачилж, далдуураа дэмжиж, иргэдээс энэ мэт аргаар хэд гурван төгрөг авангаа, өрөө цайруулах гэж буй арга гэж харах хүн олон байна. Энэ нь үнэний ортой, өрөө цайруулах гэдгийг тодруулах юм бол Б.Осоргарав гуай оффшорт байгаа мөнгийг улсын орлого болгоё, харин оффшорт мөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцохгүй байх хэрэгтэй гэж байна лээ. Үүнийг л МАН дэмжиж буй анхнаасаа энэ уриа МАН-ын санаачлага байна гэж харагдаад байгаа юм.
Хандивыг гишүүд дэмжээд эхэлчихэж, тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн. Тэрээр бусад гишүүдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө хандив өргөхийг уриалсан. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү мэдэгдэлийн дараагаар “Моннис” группийн захирал 100 сая төгрөг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдээд байгаа.
Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү аяныг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж “Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн. Бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Өнөөдөртөө бид ард түмэндээ хандах байдалд хүрээгүй. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Мөнгө авах шаардлагагүй” хэмээн онгирч, шүүмжлэлээс зайлсхийхийн тулд хэвлэлээр нэг л захиалгат яриа, мэдээ өгч байна.
Яг үнэндээ бол Ж.Эрдэнэт энэ санаачлагыг дэмжээд сүйд болсон бөгөөд цуглах мөнгийг бушуухан төрийн дансанд оруулья гэсэн юм билээ. Энэ талаар гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирээд ярихдаа “Ерөнхий сайд маш сайн зүйл эхлүүллээ. Дэмжиж байна. Сайн уриалаад өгөх хэрэгтэй. Бушуухан төрийн сангийн дансанд оруулья гэж байна гэсэн.
Яг үнэндээ хандив цуглуулахыг дэмжиж баярлаж буй ч өнгөн дээрээ өөр юм ярьдаг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг чинь хоёр нүүртэй нөхөр юм биш үү.
Ер нь улсын төрийн сан нь ганцхан хямарчихаад, иргэд нь баяжаад амьдраад байна гэж ойлгоод байгаа юм биш биздээ Ерөнхий сайд гуай минь. Иргэд хандив өргөх хэмжээний боломжтой баясан бол улс нь хямардаггүй л байхгүй юу. Ядарсан иргэдээ ажлын байртай, амьдралтай болгохыг бодохын оронд авахыг хүсдэг сайд гэж цаана чинь байна. Нэрээ хичээхээс, улсын ажлыг хичээдэггүй сонирхолтой Ерөнхий сайд уу. Төрийн мөнгөнөөс нууцаар иддэг байсан улстөрчид чинь одоо ил тод хандив авч байгаад иддэг болох нь байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.