Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 06
・ 4
Өнгөрсөн жилүүдэд “Өгөөж-Чихэр Боов” компанын хэвийн боов нэлээд эрэлттэй байдаг байлаа. Харин энэ удаа тэднийх маш амтгүй, өнгө үзэмжгүй, хатуу боов үйлдвэрлэж буйг цахим ертөнцийнхөн хэлээд өглөө. Угаас эднийх бусдаас илүү маркетинг зарах арга хэрэглэдэг учраас ийнхүү борлууллалтаа алдахгүй байж чаддаг байсан. Мөн өнгөрсөн тав дахь өдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гранпри шагналын эзнээр Өгөөжийг шалгаруулсан гээд зарлачихлаа. Цагаан сар болох гэж буй 2017 он аль хэдийнэ гарчихсан өнөө үед тус байгууллагыг 2016 оны Гранпригаар шалгаруулдаг нь цагаан сараар ахиухан боов зараад авах гэсэн явуургүй далд сурталчилгаа нь. Үнэхээр 2016 оныхоо Гранприг шалгаруулах байсан юм бол оноос өмнө шалгаруулмаар юм. Мэдээж энэ мэт шагналын хамгийн томыг хамгийн их мөнгө төлсөн байгууллага нь хүртдэг болсон. Тиймээс Өгөө нэлээд хэдэн төгрөгийг ХАҮТ-д өгч байж авсан байж таараа.
Мөн Өгөөжийн хэвийн боов нэлээд хямд байгаа юм билээ. Тиймээс эдийн засгийн хямралтай энэ үед иргэд үнэнд нь хууртаж ийнхүү худалдан авалт хийгээд хохирч байгаа ажээ.
“Өгөөж-Чихэр Боов” компанийн хэвийн боовны үнэ хямдарлаа гээд өнгө зүс муутай, навтайсан боовнуудаар таваг засах нь хэцүү биз дээ. Хямд үнэ гэдэг чанаргүй байхын нэр биш шүү дээ.
Мөн үүнээс гадна Өгөөжийн боов транс тос агуулдаг гэж байгаа. Орчин үед аливаа зүйлийг химийн аргаар гарган авч зарим нэг хүнсний бүтээгдэхүүний орлуулах бүтээгдэхүүн болгон хэрэглэж байгаа нь сайн болон муу үр дагавруудыг бий болгоод байгаа юм. Үүний нэг жишээ бол Транс тос... Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог тос нь зүрх судасны өвчин болон зүрхний шигдээсийн гол шалтгааны нэг болж хорт хавдар, чихрийн шижин, үүсэхэд нөлөөлж байгаа. Тэгвэл хэвийн боовны үйлдвэрүүд ийм транс тостой боов хийж байна шүү дээ.
Г.Наран

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.