Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 06
・ 3

"Зуун наст" гэх эмийн сан муудсан эм зарж байжээ. Эмийг нь муудсан гэдгийг мэдэхгүй худалдаж авсан үйлчлүүлэгч буцаагаад аваачаад өгсөн байна. Гэтэл хэл амаар доромжилж, тухайн иргэнийг шилээр цохиж, нүдийг нь сохлох шахжээ. Хохирогч эмэгтэй өөрийн зурагаа оруулаа, энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ "Муудсан эм зарсан байна гээд эмийг нь буцаагаад өгөх гэсэн авахгүй гэхээр нь эрхлэгчтэй нь уулзъя гэсэн байхгүй гээд тэгэхээр нь орхиод гарсан чинь араас нь шилтэй эмээ шидчихсэн байх юм. Энэ хүний ёс мөн үү? Нийгэм үнэхээр л бохир байна шүү. Нүдийг нь оносон бол яана, цаг хугацааг ухраахгүй шүү дээ?! Ухамсраа нэмэгдүүлье ээ!!! Ухамсартай, хариуцлагатай нь хохирдог нийгэм болоод л байна шүү. (2017.02.03-нд болсон явдал)" гэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.