ЦЭЦЭРЛЭГ, БАГА СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОРТОЙ ТАНИЛЦЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 06

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр дүүргийн нутаг  дэвсгэрт баригдсан бага сургууль, цэцэрлэгийн  цогцолбор, зарим цэцэрлэгийн ажилтай танилцлаа.  Нийслэлийн хөрөнгө оруулалтаар  дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын  үйл ажиллагааны талаар Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, 139 дүгээр Бага сургуулийн захирал Э.Урантуяа нар  “139 дүгээр бага сургууль сурагчдаа хүлээн авч хичээлээ эхлүүлсэн. 221 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнууд анги, танхимаа тохижуулж, энэ сарын 8-наас хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай”  дүүргийн Засаг даргад танилцууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх