Стандарт банкинд 51 хувиа алдсан МАН 49-ийг булаахаас өөр аргагүйд хүрлээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 02 сар 08 ・ 5

 

Эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар улайрч байгаагийн цаад шалтгаан нь Монгол Улсын мэдэлд байсан 51 хувийг Стандарт банкны барьцаанд алдсантай холбоотой гэх ноцтой мэдээллийг нөлөө бүхий эх сурвалж өглөө.

“Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая долларын зээл авахад Эрдэнэт үйлдвэр батлан даасан. Гэтэл уг зээлийг зориулалтын бусаар зарцуулж, эргэн төлөлт хийлгүй сунжирсаар олон улсын Арбитрын шүүхэд очоод байгаа билээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Лондонгийн металлийн бирж дээр Монгол Улсын баяжмалыг худалдахгүй байх сануулга өгөх тухай мэдээлэл дэгдсэн. Хэрэв Ш.Батхүүгийн зээлийг барагдуулахгүй бол 51 хувь тэр чигтээ “Стандарт”-ыг хохиролгүй болгоход зарцуулагдана.

Тиймээс төр өөрийн мэдэлд стратегийн ордоосоо тодорхой хувь авч үлдэхийн тулд ийнхүү хувийн хэвшлээсээ булаахаас өөр аргагүйд хүрээд байгаа аж. Улстөрчид гагц өөрсдийн шахааны бизнесийг хамгаалахад биш, төсвийн 40 хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээ дансандаа байлгахын төлөөх “ариун дайнд” ялахаас өөр аргагүй болоод байна.

Г.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 09/

    АН МАН, ХХБ бүгд ялгаагүй луйварчид

    1
    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 09/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 08/

    Г.Гэрэлээ чи захиалгаар ингэж бичихээ боль. Чиний ах дүү хамаатан садан найз нөхдийн дунд Эрдэнэтийн төлсөн татвараар тэтгэвэр тэтгэмж авч, цэцэрлэг сургуульд явж байгаа. Захиалгаар ийм юм
    бичиж авсан хэдэн төгрөг чамд өөдтэй хоол болохгүй, хавдар тусгана.
    Сэтгэл санаагаараа ариун явахыг бо

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 08/

    АН, МАН ын гайг яана даа. Одоо энэ хоёр гайгаас салж байж л улс минь хөгжих боломжтой. ТӨРийг ардын их хуралд гэж буй хүмүүсийг шууд дэмжинэ

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 08/

    Энэ бол олон жилжийн өмнөөс маш нарийн төлөвлөгөөтэйгөөр Эрдэнэт үйлдвэрийг Монголын ард түмнээс булаахаар хийгдсэн үйлдэл байна.

    Хариулах