С.Эрдэнэ: Монголын тал 140 сая доллар төлөх үүрэгтэй болно

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 02 сар 09 ・ 3

 Английн арбиртын шүүхээс Монгол Улсад 140 сая доллар буюу 350 тэрбум төгрөг төлөх үүрэг хүлээлгэсэн тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ чуулганы хуралдаанд хэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн төрд байгаа гэх 51 хувийн эзэмшил өнөөдөр эргэлзээтэй байдалд хүрснийг сануулсаар ирсэн. МАН эрх барьсан хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан зээлд хоёр улсын хамтарсан өмчийн Эрдэнэт үйлдвэрээ барьцаанд тавьж, зориулалтын бусаар ашигласнаас энэ хэрэг үүдсэн. Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж Ш.Батхүү хамгаалаад өнгөрсөн. Харин өнөөдөр түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шуугиж байна. Ийхүү төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж ирсэн МАН-ын удирдлагууд 51 хувийг алдсанаа нууцалж, Монголдоо авчирсан 49 хувийг төрд булаан авахаар дайрч буй нь монголчуудад Ц.Нямдоржийн төрхөөр хоногшин үеийн үед жигшигдэх боллоо.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • SETGELGui mungunii ZG / 2017 02 сар 10/

    ENE nam xiij chadxgui

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 10/

    Сугар гэсэн эрүү нь татсан хүүрийг балцгар шар Ганзоригтой, Батхүүтэй нь олны өмнө шонд өлгөвөл зохино.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 10/

    асуудлыг их зөв тавьсан байна. хамтад нь шалга шоронд хамтад шоронд нь хий. асуудалд ингэж хандахгүй бол хариуцлагагүй байдал монголыг минь сөнөөх нь....

    1
    Хариулах