Х.Бадамсүрэнг Ч.Ганзоригоор солих тухай яригдаж эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 02 сар 16 ・ 5

Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг солих тухай МАН дотор ярих болжээ. УИХ-аас 49 хувийг төрд авах шийдвэр гарсан, хувийн хэвшлийнхэн болоод Оросын тал олон улсын шүүхэд хандах өндөр магадлалтай байгаа энэ үед Х.Бадамсүрэнгийн фигур “жулдаад” байгаа тухай намын хүрээндээ ярьж байна.

МАН Засгийн газраа хамгийн хурдан хугацаанд эмхлэн байгуулсан хэрнээ Эрдэнэт үйлдвэрийн захирлыг томилох гэж олон сар маргалдсан. Энэ урт хугацааны тэмцэлд Ш.Бадамжунайн хүн гэгддэг Х.Бадамсүрэн ялалт байгуулж “Эрдэнэт”-ийн сео болсон билээ. Тэрээр гүйцэтгэх захирал болонгуутаа амьдрах байрандаа 200 сая төгрөгөөр засвар хийлгэж, цоо шинэ Lexus машин хөлөглөх болсон нь “Эрдэнэт”-ийг саалийн үнээ болохыг баталсан үйлдэл гэж дургүйцэж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар хамгийн өндөр цалинтай алба гэж Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг цохож, бууруулах чиглэл өгч байсан билээ. Тэгвэл Х.Бадамсүрэн захирал тэрхүү чиглэлийг үл тоомсорлож, өдгөө нэг сард арван мянган долларын цалинтайгаар ажиллаж байна.

Өөрийнхөө хангамжинд ийнхүү анхаарахаас гадна орон тооны зөвлөхөө зургаа болгож, хоёр дахин өсгөөд тус бүрт нь цалин хангамжийг “тултал” нь өгдөг болжээ.

Энэ мэт үйлдэл нь Х.Бадамсүрэнг “түймрийн үед” гал дээр тос нэмэх этгээд хэмээн үзэхэд хүргэж, илүү зангарагтай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр солих нь зүйтэй гэж намын удирдлагын түвшинд хүчтэй яригдаж байна. МАН олонхоороо юуг ч шийдэж чаддаг хойно, хамгийн магадлалтай хүнээр өнөөх Ч.Ганзориг дахин яригдаж эхэллээ.

Ш.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 17/

    Еэ базарваань нөгөө гондоом шахдаг Ганзориг юу даа

    Хариулах
  • irgen / 2017 02 сар 17/

    Huuchin darga Ganzorig ih undur bolovsroltoi sain zaluu shvv.Yg ene ajlyg hiij chadna,chadaj baisan.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 17/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 17/

    Denduu shunaltai hun ba shuud solih heregtei iim umnuudaas bolj MAN-iin ner unadag shuu Tegeed ch ene evgenees um ajil huleeh uu

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 16/

    Аргагүй ганцхан амь тариа нь мөнөөсөө мөн

    Хариулах