Эрх баригчид эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 17 ・ 7

Эрх баригчид шахаанд орлоо. Сарын дараа төлөх 580 сая долларын өр, Английн арбитрын шүүхэд хүлээгдэж буй “Жаст”-ын “Эрдэнэт”-ийг барьцаалсан өр, арай гэж 49 хувьтайгаа үлдэхийн тулд хувийн хэвшилд төлөх 400 сая доллар гээд асар их мөнгөний эрэлт даалгүй, элгээрээ хэвтсэн эдийн засагтай Монгол Улс сэхээнд байна. “Shock theraphy” буюу шокийн эмчилгээ хийлгэх гарц нь ОУВС байлаа. Харин тэд хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрөө манайд санал болгосон. Санхүүгийн бүх эрхийг тэдэнд өгч, тэдний томилсон хүнээр удирдуулна. Халамжийн үйлчилгээг бүрэн цуцалж, НӨАТ, бусад татвар, эрчим хүчний үнийг нэмэх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ 2020 оны сонгуулиас өмнө амжиж дуусах боломжтой “Stand by Arrangement” бус, бүр 2022 он , цаашлаад 2027 он хүртэл сунжрах магадлалтай “Extended fund facility” хөтөлбөрөө санал болгооод байгаа аж. Ард түмэн МАН-ын халамжийн бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрийг дэмжиж олноор нь сонгосон. Гэвч тэрхүү амлалтууд энэ бүрэн эрхийн хугацаанд нь хэрэгжихгүй боллоо. Өнөөдөр ОУВС-тай хэлэлцээрийг эцэслэх сүүлийн өдөр. МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, Засгийн газар ч хуваарьт бус өдрөө цуглаад байна. Эрх баригчид дөрвөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд, амлалтаа хэрэгжүүлэх боломжгүй болгосон уг хөтөлбөрт хамрагдахаас татгалзах уу. Хэрэв тийм бол тэдэнд ямар гарц байна вэ. БНХАУ-аас хүссэн зээлийн хариу одоо болтол ирээгүй. Энэхүү зээлийн хариуд Тавантолгойн 49 хувийг хятадуудад найр тавин өгөх нөхцөлтэй гэж харддаг. Хэрэв МАН-ын 65 Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа бодож, халамжийн бодлогоо хадгалсаар, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байхыг хүсвэл урд хөршөөс зээл авч, дээрх тулсан өрөө төлөхөөс өөр гарцгүй байна. Хоёр хөршийн тэнцвэртэй нөлөөллийг хадгалах нь геополитикийн гол бодлого байсан. Гэвч Оросоос “Эрдэнэт”-ийг аваад, Хятадад Тавантолгойг өгөх юм бол Монгол Улс бүхэлдээ “Нэг Хятад” бодлогынх нь нөлөөнд автаж эхэлнэ. Ингэж МАН-ын эрх барих үед Монгол Улс агуу түүхийн он жилүүдэд үргэлж дайсагналцаж, тэмцэлдэж ирсэн урд хөршийнхөө нөлөөнд орох аюул тулгараад байна. Олонхоороо гаргасан улстөрийн шийдвэр, хувь улстөрчийн амбицаас болж эдийн засгаа сөхрүүлж, цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолоо алдахад хүрээд байна.

Ш.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2017 02 сар 19/

    hyatadad ugbul buur sain orosoos arai deer bxoo

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 18/

    Ukh hurliin darga ni bayanulgiid ochood zesiin uniig erdenebat eronhii said bolood l delhiin zah zeel deer usguud baigaa geed l buraad baisan sh dee. Manai ulsiin eronhii said l delhiin zah zeeliig udirdchihdag gene dee.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 18/

    Erdenetiin 49 huviig huviin hevshlees bulaaj avaad 49 bish buur 51 bolgood khyataduudad uguh gej baigaa ni gashuun unen shuu

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 18/

    сэтгүүлч минь мэдэхгүй юм аа хамаагүй бурж болдоггүй юм. Болохгүй бол сайн нийтлэлч эдийн засагчдын бичсэнээс хуулчихаач. Амьтны толгой эргүүлээд.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 17/

    Өмхий идэмхий малнуудыг бүгдийг нь хөөж явуулах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 17/

    Ажлаа хийж чадахгүй байгаа ЗГ-ыг яаралтай огцруулах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 17/

    Комунизам ч биш ардчлалч биш бүх буруутан нь монгол сэтгэлгээ. Харьцангуй тусгаар тогтносон энэ 26 жил үүнийг тод харуулав. Эрх авсан монгол хүн гэдэг ичгүүргүй амьтан болдог нь бидний мөн чанар. Дарга цагдаа поркрор шүүгч эмч багш лам бүгд адил. Эрх мэдлээ урвуулагч худалч хуурамч

    1
    Хариулах