Б.Гарамгайбаатар хууль бусаар тендер авсан, Хөгжлийн банкыг хохиролд оруулсан хэрэгт холбогдов уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 22 ・ 4

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатараас байцаалт авч эхэлсэн бөгөөд прокурорын шийдвэрийн дагуу өчигдөр хорьжээ. Тэрээр одоо хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Мөн портуна Н.Батбаярыг цагдан хорих прокурорын тогтоол 20.00 цагийн орчимд гарч, түүнийг шууд хорих анги руу ачсан байна.

Б.Гарамгайбаатарыг  Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум ам.долларын хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсонтой холбоотой аж.

Тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө зам барилгын “Монроуд” компанийг хариуцдаг байв. Харин гишүүн болсныхоо дараа хувьдаа зам барилгын компанитай байх нь ашиг сонирхлын зөрчил болох учир өөр нэгэн хүнд шилжүүлсэн гэж будлиантуулдаг.
Нэг ёсондоо УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэй, ардаа мотортой гэгддэг компаниуд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын тендерт ногоон гэрлээр шалгардаг жишгээс “Монроуд”-ынхан ч хоцордоггүй байсан. Тухайлбал, Халзанбүргэдэй, Солонготын давааг холбосон 100 км замын ажлыг хийхдээ ихээхэн мөнгө завшсан гэгддэг.  Төсөвт өртгийг нь анх 20 тэрбум төгрөг байхаар баталж байсан энэ зам өдгөө 46.3 төгрөг болтлоо өсгөсөн. Хөгжлийн банкаар дамжуулж “Чингис” бондын хөрөнгөнөөс “Монроуд” компанид шилжүүлсэн байдаг.  Энэ ил хэрнээ далд явагдсан мөнгөний ажил нь ийнхүү Б.Гарамгайбаатарыг хоригдоход хүргэж байгаа юм. Шүүх хяналтын хэр шударга ажиллахыг харах л үлдлээ. Ер нь энэ их эдийн засгийн хямрал энэ мэт мөнгө хүүлэгч улстөрчидөөс эхтэй шүү.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 23/

    deesh garhaaraa adilhan tsuslaad ugnu odoo ch gesen nuursnii kvot gedeg nereer deed humuus hamsaatnuudaa yvuulj l bn.

    Хариулах
  • Иргэн / 2017 02 сар 23/

    Хохь нь болохоос. Муусайн шуналтнууд.Улсын хөрөнгө шамшигдуулагчид. Төсвийн мөнгө хулгайлагчид.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 22/

    Шүүх яаж шинэчлэгдсэн,хир шудрага болсоныг харах цаг ч ирждээ.

    Хариулах
  • Загвар / 2017 02 сар 22/

    Мөнгөтэй, өндөр албан тушаал хашиж байсан хүн, жирийн иргэн хоёрт хууль хир заагтай ханддагийг нь харах боллоо.

    Хариулах