О.Орхон: ХХБ төрд өргүй, харин авлагатай

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 22 ・ 4

УИХ-аас гарсан ажлын хэсгийн гишүүд “Монголбанкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээлээр Эрдэнэтийг худалдан авсан” гэж мэдэгдсэн.

Харин энэ тухай байнгын хорооны хуралд ХХБ /Худалдаа Хөгжлийн Банк/-ны гүйцэтгэх захирал О.Орхон тайлбарлахдаа, “Өнөөдрийн байдлаар ХХБ нь Хөгжлийн банкинд ямар ч өглөг тооцоо байхгүй. Харин ХХБ-д Монгол Улсын Засгийн газар 1,1 триллион төгрөгийн, Монголбанк 613 сая ам.долларын өглөгтэй” гэсэн баримт дэлгэсэн юм. Гэсэн ч түшээд энэхүү мэдээллийг үл ойшоож, олонхийн саналаар “Эрдэнэт” үйлдвэрийг төрд авах шийдвэр гаргасан.

Үр дүнд нь Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд бүрэн уналаа. Засгийн газрын хүндрэлийн гол шалтгаан нь гадны хөрөнгө оруулалт дайжсантай холбоотой. Гэвч парламентын гишүүд нь зохиомол тоо гаргаж, худал мэдээлэлд олонхиороо нэгдэж гаргасан дээрх шийдвэр нь хөрөнгө оруулагчдыг нүүр буруулан холдоход хүргэлээ. Ганц нааш харсан ОУВС-ынхан, Африкийн зарим орнууд, улстөр тогтворгүй Украйн зэрэг улстай Монголыг адилтган үзэж хамгийн хүнд нөхцлийг тулгалаа. Хүнд гэдэг нь татвар нэмэх, цомхотгол хийх, халамж бууруулах мэтээр зөвхөн иргэдэд хатуурхсан хөтөлбөр. Энд түшээд хохирохгүй.

Тэд төрийн мэдэлд авсан “Эрдэнэт”-дээ ариун цэврийн цаас, бэлгэвч, усан онгоцны мотороо үргэлжлүүлэн шахаж, олсон мөнгөө оффшордсоор л байна. “Нэг кнопны үнэ хэд хүрч болдгийг энэ дөрвөн жилд үзнэ дээ” хэмээн алга хавсран анаж суугаа, тэр 49 гишүүн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 23/

    ЭРДЭНЭТИЙН 49%-Г ТӨР АВАХЫН ТУЛД: 1. ЗГ ОУ-Н ШҮҮХ ДЭЭР ОХУ-Н РОСТЕХ,МОНГОЛЫН ЗЭС-ТЭЙ ШҮҮХДЭЛЦЭНЭ 2. ЗГ,ХБ НЬ ХХБ-НААС СУУТГАХ АВЛАГАГҮЙ,ХАРИН 1.1 ИХ НАЯД ₮, 613 САЯ $-Н ӨРТЭЙ ТУЛ ХАМГИЙН БАГАДАА БОДИТООР 800-850 САЯ $ ТӨЛЖ АВНА 3.ОХУ,РОСТЕХ НАЙМААГАА БУЦАЖ ЭРДЭНЭТИЙН 49%-ИА 3-ДАХЬ ЭТГЭЭДЭД /ХЯТАД,КА

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 23/

    ЭРДЭНЭТИЙН 49%-Г ТӨР АВАХЫН ТУЛД: 1. ЗГ ОУ-Н ШҮҮХ ДЭЭР ОХУ-Н РОСТЕХ,МОНГОЛЫН ЗЭС-ТЭЙ ШҮҮХДЭЛЦЭНЭ 2. ЗГ,ХБ НЬ ХХБ-НААС СУУТГАХ АВЛАГАГҮЙ,ХАРИН 1.1 ИХ НАЯД ₮, 613 САЯ $-Н ӨРТЭЙ ТУЛ ХАМГИЙН БАГАДАА БОДИТООР 800-850 САЯ $ ТӨЛЖ АВНА 3.ОХУ,РОСТЕХ НАЙМААГАА БУЦАЖ ЭРДЭНЭТИЙН 49%-ИА 3-ДАХЬ ЭТГЭЭДЭД /ХЯТАД,КА

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 22/

    Луйварчдын гар хөл.

    Хариулах
  • УЛС ОРОНД БАС СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙДАГ ЮМ. ..БҮГДИЙГ МӨНГӨӨР ХУДАЛДАН АВНА ГЭЖ БҮҮ ГОРЬД / 2017 02 сар 22/

    ЛУЙВАРЧДИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ОРХОН

    Хариулах