Х.Чимэд-Очир: Би мөнгө биш үр дүн харсан учраас хохирсон юм огт алга

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 02 сар 25

Сүүлийн үед Жи Тайм гэх компаний талаар хүн бүр л өөр өөр юм ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд ч хоорондоо зөрж байгаа. Тэдгээрээс баттай үнэн зүйл нь цагдаагийнхан тус компанийн Монгол дахь салбарын захирал Ж.Маратыг саатуулан шалгаж байгаа аж.

Уншигчдад бага ч болов мэдээлэл хүргэх үүднээс энэхүү компанийн оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг Х.Чимэд-Очиртой ярилцлаа.

  • Та Жи Тайм компанийн бараа бүтээгдэхүүнийгхэрэглэдэг болоод хэр удаж байгаа вэ. Анх яаж мэдсэн бэ?
  • Би өнгөрсөн оны 12 сараас эхлэн найзынхаа зөвлөсний дагуу тос, саван хоёрыг нь авч хэрэглэж байна. Эдний бүтээгдэхүүн манай гэр бүлийн хэрэгцээнд маш сайн нийцдэг. Манай өсвөр насны хүүхдийн нүүрэнд их хэмжээний батга гарч, тэрийг нь арилгах гэж янз бүрийн арга хэрэглэж байтал найз маань “Шунгит брэндийн хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүнүүд Монголд байна. Би хэрэглэж үзээд, үр дүнг нь мэдрээд, хараад явж байна” гэж хэлсэн юм.
  • Судлаад үзсэн чинь Шунгит гэдэг нь маш ховор, олон талын ашиг тустай чулуу байсан. Тэгээд лнэлээд сайн судалж үзсэний үндсэн дээр авч хэрэглэхээр шийдсэн дээ.Бүтээгдэхүүнийг нь хаанаас авч болох талаарасуугаад, оффис дээр нь очиход асар олон хүн цуглачихсан байсан. Яагаад ингэж байна гээд ахиад л судлахад бүтээгдэхүүн авч хэрэглэснээрээ хүн өөрийнхөө хэрэгцээг хангахаас гадна борлуулалт хийснээр амьдралд хэрэг болох бас нэгэн бизнесийн үйл ажиллагаа явдаг юм байна гэдгийг мэдсэн юм. Эрүүл мэнд болон гоо сайхны тал дээр маш олон ач тустай талаар мэдээд очсон учраас шууд л хэрэгцээндээ нийцсэн бүтээгдэхүүнээ аваад явсан даа.

Танд хэр таалагдав, үр дүн нь ямар байна вэ?

Манайх эдний бүтээгдэхүүнийг гэр бүлээрээ тосыг нь хэрэглэдэг. Би өөрөө сүүлийн хэд хоногт үнэн худлыг нь батлахын тулд саванг нь туршиж байгаа. Миний толгойн орой хэсгийн насны аясаар нэлээн халзарсан. Арваад хоногийн хугацаанд өдөр бүр үсээ угаахад үс маань ургаж эхлэж байна. Тос нь маш үр дүнтэй. Гүн үрчлээг ч хүртэл бүдгэрүүлж байна. Ер нь сэтгэл хангалуун байгаа шүү.

Ихэнх хүмүүс сүлжээ, мөнгөний пирамид гэх зэргээр гэж ярьж байна. Энэ талаарх таны бодол?

Үгүй шүү. Би бол өмнө нь өчнөөн л олон сүлжээ, пирамид зэргийг харж, судлаж үзсэн. Энэ компани бол огт өөр. Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ борлуулах цоо шинэ маркетинг нэвтрүүлсэн газар. Бүтээгдэхүүнүүд нь ч манай Монголчуудад үр дүнгээ өгч байгааг харахад сайхан санагддаг. Мөнгөний пирамид гэж зарим хүмүүс яриад байгаа юм. Би бол одоог хүртэл эндээс ямар ч пирамидыг олж хараагүй, мэдрээгүй явж байна. Учир нь пирамидын систем чинь эхлээд эхнийх нь жоохон хожоод, дараа дараагийнх нь унадаг. Энэ талаар мэдээ мэдээллээс уншсан, үзсэн юм их байсан учраас би тиймэрхүү юманд орж байгаагүй.

Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна. Таны хувьд хэр хохирол амссан бэ?

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон зарим төрийн байгууллага, хувь хүмүүсийн дунд буруу мэдээлэл яваад байна гэж би боддог.Хэн ч намайг энэ бүтээгдэхүүнийг ав, энэ компанийн үйл ажиллагаанд оролц гэж тулган шаардаагүй. Би бол сүлжээ гэдэг өнцгийг нь олж хараагүй учраас өдийг хүртэл итгэл үнэмшилтэй байгаа. Тиймдээ ч гишүүн нь болсон. Гадуур Жи Тайм олон хүнийг хохироож байна гэж байгаа ч би бол өөрийгөө хохирогч гэж хэзээ ч үзэхгүй. Яагаад гэвэл надад тийм юм хийвэл ийм юмтай болно, ийм хэмжээний мөнгөтэй болно гэсэн шахалт, дарамт байдаггүй, ирдэг ч үгүй.Надад бол үр дүн хамгийн чухал байсан учраас бүтээгдэхүүнээ авсан, хэрэглэсэн. Тийм болохоор хохирсон юм огт алга.Хүмүүс Channel-ийн усыг л гэхэд хэдэн мянган доллароор ч бай авч л байдаг шүү дээ.

Тэгвэл Ж.Марат гэх хүнийг Монголчуудаас луйвардсан мөнгөө аваад зугтах гэж байхад нь баривчилсан гэсэн мэдээлэл бас гарсан байсан шүү дээ.

Ямар ч тохиолдолд бүхэл бүтэн зургаан тэрбум төгрөгийг нэг хүн хилээр гаргах гээд аваад явж байна гэж байхгүй биздээ. Овор хэмжээ ихтэй болно. Доллароор солиулсан байсан ч ялгаагүй. Үнэндээ би ч гэсэн бүтээгдэхүүнийг нь хэрэглэж байгаа юм чинь яваандаа ямар нэг асуудал гарах юм биш биз гэж болгоомжилсон. Тийм учраас тус компанийн оффис болон хариуцан ажиллаж байгаа хүмүүсээс асууж сураглаж, судлаж хэд хоног явлаа. Тэгэхэд мөнгөтэй холбоотой үнэн зөв мэдээллийг өгч болно гэсэн.Ингээд Монгол улсад оруулсан татварын хэмжээ, одоо хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн байгаа, нөгөө алдарт зургаан тэрбум төгрөг яасан талаар маш тодорхой мэдээллийг өгч, баримтуудыг ньхаруулсан. Тийм болохоор би үнэхээрййн сэтгэл хангалуун байгаа. Хэрвээ тэр хүн үнэхээр л Монголчуудыг луйвардаж, мөнгийг аваад зугтах гэж байсан бол түүнийг барих нь зөв. Тэр байтугай хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэтэл тийм биш байна шүү дээ.

Энэ талаараа дэлгэрэнгүй ярих боломжтой юу? Тантай адилхан санаа зовсон хүмүүс бас цөөнгүй байгаа шүү дээ.

Бололгүй яах вэ. Тэр гадагш нь авч гарах гэж байсан, гадны дансруу шилжүүлчихсэн гэж яриад байгаа мөнгө Монголдоо байна. Худалдаа хөгжлийн банкны дансан дах мөнгийг 2017 оны хоёрдугаар сарын 10-нд царцаасан байна. Хаан банкинд байгаа мөнгийг ч царцаачихсан байгааг хоёрдугаар сарын 21-нд лавлаж баримтын хуулга гаруулсан байна лээ. Данс нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Татварын албанд бүртгэлтэй Жи Таймын Монгол компанийх байсныг би нүдээрээ харлаа. Хүмүүс итгэхгүй байгаа юм гээд санхүүгийн ажилтнууд нь банкнаас дансны хуулга, лавлагаа бүх юмыг нь авчихсан байсан.Манай улс хүн ам, аж ахуйн нэгжээс авсан татвараараа цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьдаг. Гэтэл энэ компани манай улсад 2016 оны 11 дүгээр сард байгуулагдсан хэрнээ дөнгөж эхний хоёр сардаа Монгол улсад маань тэрбум гаруй төгрөгийн татвар төлчихсөн байна. Энэ чинь бараг хоёр мянган төрийн албан хаагчийн цалин байгаа биз дээ. Ингээд бодохоор төр засагт ч хүртэл хэрэгтэй л байгаа юм.Үүнээс гадна одоо шинэ он гарсанаас хойших 2 сарын татварт төлөх гээд хүлээгдэж байгаа мөнгө нь гэхэд л 1,3 тэрбум орчим төгрөг байна лээ. Тийм болохоор луйвардууллаа, хохирлоо гээд айгаад байх зүйл байхгүй байгаа юм.

Таны яриаг сонсоод байхад та нэлээд сайн судалгаа хийжээ.

Тийм шүү. Би өөрөө хуулийн мэргэжилтэй хүн учраас ямар ч юмыг маш сайн судлаж, шалгаж байж дүгнэдэг.Манайхан ер нь гаднаас ямар нэг сайн зүйл ороод ирэхээр өө хайж, буруутгах гээд байдаг. Гэтэл өөрсдийнхөө үнэт зүйлсийг гадныханд зүгээр л өгөөд явуулчихдаг шүү дээ. Ихэнх гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос мөнгийг нь аваад л яваад өгдөг. Алт, нүүрс зэрэг газрын хэвлийд байгаа зүйлсийг аваад л яваад байхаас энд нь боловсруулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа юм огт алга. Гаднаас ирсэн сайн юмыг хүлээж авахгүй бол ядаж тэдний жишгийг судлаж, шинээр сэтгэхгүй юм аа гэхэд хуулбарлаад ч болов өөрсдийнхөө баялгийг боловсруулах, бүтээгдэхүүн гаргах тал дээр анхаарах хэрэгтэй л байгаа юм даа. Хэвлэл мэдээллээр ч гэсэн хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн худлаа мэдээлэл цацаж, тэдний болон ар гэрийнхнийх нь сэтгэл санаагаар тоглохгүй байх хэрэггүй шүү дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх