Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэгийг төрийн хөрөнгө завшсан хэргээр хорьсоор байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 25 ・ 8

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин Н.Наранцэцэгийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж шалгаж буй. Түүнийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.  Уг ажилтай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат  зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих арга хэмжээ авчээ. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм билээ.

Дээрх иргэдийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэжээ.

Норовын Наранцэцэг нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-ын 2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, хэргийг давтан үйлдсэн гэсэн үндэслэлээр. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-ын 3 буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн зүйл ангиудаар сэжигтнээр тооцоод, 14 хоногийн хугацаатай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Тэрээр “Хаан жимс” компанийн захирал ажээ. Одоогоор Н.Наранцэцэг хорих 461 дүгээр ангид ял эдэлж буй.

 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • toriin alba abaad margaas ni hylgaigaan hiideg?...tedniig zaazalsan ch bagadna!!! / 2017 02 сар 28/

    Muusain luibarchid muugaan yzne dee?Toriin hylgaichidig sorond ni syylgaj syyh boloogyi yu?...

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 28/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 28/

    Алтанхуяг гэдэг хүнтэй садан төрөл болсоныхоо төлөө энэ олон хүн ингэж баалуулах учиртай юу?эдгээр хүмүүсийг ингэж хэвлэлээр муучлах эрхийг энэ сэтгүүлчид хэн олгов

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 26/

    dargiin hamaatan sadan geed ah duu nariig ni helmegduuleed baij bolohgui shuu dee ardchilsan niigem yam baigaa biz dee tom dargiin hamaatan geed yam hiihgui suugaad baih uu

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 26/

    АТГ ажлаал хийж байгаа гэж ард түмэн үнэлэж ойлгож байгаа,эрхэм сэтгүүлч та энэ хүнтэй хувийн өш хонзон тооцоо байдаг бол жич түүгээрээ ярь,хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон түмний сэтгэлд сэв хийж Алтанхуяг гэдэг хүнийг жигшүүлэх ийм хэрэггүй юм хийхээ боль,нэг бус удаа ийм юм хэвлэж сурталчл

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 25/

    usa garaad tag alga bolson

    Хариулах
  • Munkhgerel / 2017 02 сар 25/

    Duuchin Altantsetseg khamaatan ni biz dee

    Хариулах
  • Altanhuyagiig baribchil?... / 2017 02 сар 25/

    toriin ner barij hylgai hiisen etgeedyydiig niigemees tysgaarlaj zohih hyyliin dagyy siitgeh ni sydraga yosond niizne!!!

    Хариулах